Tuesday, May 5, 2009

Эргээд ирэхэд...

***

Эргээд ирэхэд

Ээж шиг минь угтах

Энэ л нутгийнхаа

Энхэл донхол газар шороонд

Элэг бөөр шигээ би хайртай!

Хонгио шиг шаргал

Энэ л талаасаа

Холын холд

Сум шиг явахгүй

Хөдөлмөр шүлэг хоёрт

Хүрз, үзэгтэй зүтгэж

Хөрсөн чулуу юугий нь

Хөлсөөрөө дулаацуулна.

Зөөлөн өвс үүрэндээ зөөх

Шувуу шиг

Зүрх сэтгэлийнхээ уй баярыг

Хүмүүст нэг, нэгээр өгнө.

Сайхан өвгөдөө нутаглуулсан

Сахлаг өвстэй тэр нэг жаахан жалгыг ч

Сансрын хөлгийн буудал шиг

Саруул төгөлдөр байлгана.

No comments: