tag:blogger.com,1999:blog-17136122868747938682024-02-19T03:11:54.399-08:00Данзангийн НЯМСҮРЭНӨвс адил, норсон би
Өвс адил, ноцсон би
Өвс адил, согтсон би
Өвс адил, одоо дуугүй ...Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.comBlogger21125tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-66535982580536269602010-12-16T00:44:00.001-08:002010-12-16T00:44:51.043-08:00ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭНГИЙН НОМЫН БАЯР БОЛНОДанзангийн Нямсүрэнгийн “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх гурван боть номын нээлт 2010 оны 12-р сарын 17-ны 17 цагт Монголын Үндэсний Түүхийн Музейд болно.

Д.Нямсүрэнгийн Хаврын урсгал (1984), Сэтгэлийн байгаль (1991) хэмээх залуу насны хоёр номыг нь өөрийн бэлдсэн уг эхээр нь тэргүүн боть болгож “Ирж буй цаг” хэмээн нэрлэсэн бол тэнгэрт буцахаасаа өмнө хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” (2002) номыг нь дэд боть болгож “Амитаба” хэмээх алдарт шүлгээр нь нэрлэжээ. Д.Нямсүрэн 1980-аад оны сүүлчээр “Сарны цагаан үүлс” нэртэй ном хэвлэлд бэлтгэсэн боловч өөрчлөн байгуулалтын үеэр хэвлэлийн редакци татан буугдсан тул уг ном хэвлэгдээгүй үлдсэн юм. Д.Нямсүрэнгийн гутгаар ботьд өөрийн нь бэлтгэж байснаар “Сарны цагаан үүлс” нэр өгч уг номын шүлгүүд болон түүний хувийн архив, анх нөхөдөд нь хадгалагдаж байсан шүлгүүдээс нь сонголт хийж хэвлэсэн байна.

Д.Нямсүрэнгийн гурван ботийг “Модун” компанийн захирал, Дундговь аймгийн харъяат Должидын Батбаяр ивээн тэтгэсэн бөгөөд тэрбээр үүгээр “Модун номын сан” цувралаа эхэлж буй нь энэ ажээ.Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-11247733362573119442010-09-05T22:49:00.000-07:002010-09-05T22:50:45.510-07:00Сайхан бүсгүйн сууж байсан газар...***
Сайхан бүсгүйн сууж байсан газар
Саруул талын ногоо ургадаг байх
Энгэр хөндийн тэрээхэн хөндийд
Эрвээхэй цэцгийн тоосонд шанддаг байх.

Сайхан бүсгүйн босоод явсан газар
Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
Эм хүний шүргээд өнгөрөх хормой
Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх.

Бүсгүй хүн сууж гэр барьсан газар
Бүстэй хүн үзээгүй мод цэцэглэдэг байх
Бөрт цагаан сар хээр хоносон шөнө
Бүхний түрүүнд марал тэнд хужирладаг байх.

Амьтан ургамалын жамыг дагаад
Агаар тэнгэрийн нар сарны эргэлт болдог байх
Арын нугын шар цэцэгэнд одоо ч очихдоо би
Алтанцэцэг, нохойгоо хорь! гэж хэлдэг.Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-38330528549822648172010-09-05T22:46:00.000-07:002010-09-05T22:49:12.831-07:00ЗАНГУУҮнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өргөс хэмээн нэрлэхгүй
Өчүүхэн төрөл хорхой гэнэм

Замын хажуугаас гарч ирсэн
Залуу сайхан бүсгүй
Зангуугаа түүж зогсохдоо
Зальтайхнаар инээмсэглэж байсан

Тэр бүсгүй ялимгүй тонгойхдоо
Тэдэнтэй шивнэлдээд байх шиг
Тэнд цугтаа жаргасан гэх
Тэд, олон зангуу хөхөрцгөөх шиг ...

Тэгэхэд би зангууг өвс биш
Тэнгэр минь, олон шавьж байна гэж бодсон
Тэд амиа хамгаалахын тулд өргөс болж
Тэгээд цөм үл, үл хөдлөмүү ...

Өнөө биднийг хүрч ирсэн
Өргөст өвс хэмээх зангуу
Ялдамхан байж чадахгүй ч
Яав ч мод л лав биш ээ

Үнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өнө эртний язгуур бие
Өчүүхэн төрөл хорхой гэнэм.Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-21171105645885039762010-09-05T22:45:00.000-07:002010-09-05T22:46:10.397-07:00Таван сарын модод...***

Таван сарын модод дахиад л цэцэглэнэ
Танай гэрийн үүдэнд мөн л би очно
Тансаг яруу шүлгээ ахиад л чамд уншина
Тавилан заяаныхаа зөрөгөөр эргээд л бас буцна

Мөнхийн тэр нэг өдөр бороотой байсан
Юүдэн цувгүйгээр бид шүлэгээ уншсан
Алга ташилт, айлын урилга
Амтлаг дарс, юм юм л болсон.

Цэнгэлтэй тэр нэг зун санаанаас гарахгүй
Цэцэг борооны үнэртэй чамайг мартахгүй
Уулзаж хагацсан шүлэгтэй мөр минь арилахгүй
Уран бүтээлийн гэрээ хүрэх зам огтлолцохгүй.

Номин хөх тэнгэр минь тэнд бүтэнээрээ бий
Ногоон модны дэргэдэх дурсгал надад бий
Ноднингийн ургацын үр Хэрлэнгийн хөрсөнд бий
Нойрондоо умдлах миний булаг чамд бий.

Таван сарын модод дахиад л цэцэглэнэ
Танай гэрийн үүдэнд мөн л би очно
Тансаг яруу шүлэгээ ахиад л чамд уншина
Тавилан заяаныхаа зөргөөр эргээд л бас буцнаMugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-25551073130474450882010-09-01T05:09:00.001-07:002010-09-02T00:17:31.450-07:00Д.Нямсүрэнгийн яруу найргийн тухай

Г.Мэнд-Ооёо: “Д.Нямсүрэн яруу найргийн гэгээн сүмийг өөртөө бүтээж, тэрхүү сүмийн гэгээнтний олбогт өөрөө завилж оюуны мэлмий хийгээд сонор нь дээд аглагийн оронд оршиж Туурвихуйн гэгээрлийг буй болгосон найрагч юм”

О.Дашбалбар “Түүний шүлгүүдийг манай яруу найраг дахь үзэгдэл гэвээс зохилтой. Тэр бол Равжаа, Нацагдорж, Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч зөвшөөрөх цаг айсуй”

Я.Ганбаатар: “Нямсүрэн найрагч, VIII зууны нангиадын их шүлэгч Ван Вэй, дундад зууны үеийн Японы их хайкуч Ёса Бусон, хорьдугаар зууны Оросын алтан гургалдай Сергей Есенин нартай зиндаа зэрэгцэж очно оо”

Б.Магсаржав: “Манай утга зохиол судлал Д.Нямсүрэнг нээе гэвэл хурдан хөгжиж өндөр түвшинд хүрэх хэрэгтэй. Үнэхээр түүнийг чинээнд нь тултал нээж чадах юм бол утга зохиол судлал маань дэлхийн түвшинд хүрээд зогсохгүй, бүр дэлхийн утга зохиол судлалыг манлайлах болно хэмээн итгэнэм”
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-60936134157155521062010-09-01T05:07:00.000-07:002010-09-02T00:18:21.394-07:00Д.Нямсүрэнгийн гурван боть ном хэвлэлтээс гарлаа

ЯРУУ НАЙРАГЧ Д.НЯМСҮРЭНГИЙН
ГУРВАН БОТИЙГ
ЭРХЛЭН НИЙТЛҮҮЛЭГЧИЙН УЧИРЛАЛ

1
Яруу найргийн гэгээн ертөнцийд нэвтрэхийг хүсэгч эрхэм уншигч танаа нэгэн сайхан бэлэг барьж буй маань суу билигт найрагч Данзангийн Нямсүрэнгийн гурван боть ном болой. Д.Нямсүрэн насан туршдаа хөдөөх аглаг буйдад зөвхөн яруу найргийн шидэт ахуйд оюуны дээд цэнгэл бясалгалд сууж бичсэн мөнхийн гэрэлт шүлгүүдээ бидэнд өв болгон үлдээсэн юм.
Д.Нямсүрэнгийн Хаврын урсгал (1984), Сэтгэлийн байгаль (1991) хэмээх залуу насны хоёр номыг нь өөрийн бэлдсэн уг эхээр нь тэргүүн боть болгож “Ирж буй цаг” хэмээн нэрлэв. Тэнгэрт буцахаасаа өмнө хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” (2002) номыг нь дэд боть болгож “Амитаба” хэмээх алдарт шүлгээр нь нэрлэв. Уг номыг Д.Нямсүрэн нийслэл хотод сүүлчийн удаа морилсон тэр цаг үед нь Дарь.Сүхбаатар бид хоёр өөрийг нь байлцуулан сонголт хийж хэвлүүлсэн юм. Д.Нямсүрэн 1980-аад оны сүүлчээр “Сарны цагаан үүлс” нэртэй ном хэвлэлд бэлтгэсэн боловч өөрчлөн байгуулалтын үеэр хэвлэлийн редакци татан буугдсан тул уг ном хэвлэгдээгүй үлдсэн юм. 2002 онд “Аглагхан талаасаа” номыг бэлтгэхдээ “Сарны цагаан үүлс” номын зарим шүлгийг авч оруулсан болно.
Д.Нямсүрэнгийн гутгаар ботийг өөрийн нь бэлтгэсэн “Сарны цагаан үүлс” нэрийг өгч уг номын шүлгүүд болон түүний хувийн архив, анх нөхөдөд нь хадгалагдаж байсан шүлгүүдээс нь сонголт хийж бэлтгэлээ. Бидний бэлтгэсэн энэхүү гурван боть ном бол “Д.Нямсүрэнгийн сонгомол” учраас олдсон бүхнийг оруулаагүй. Ном бүтээх ажлын явцад Дундговь аймгаас шүлэгч Н.Бямбасүрэн түүнийг хоёр шүлгийг ирүүлсэн хийгээд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүлгийн гар бичмэлтэй дэвтрээ өгч тусалсныг талархан тэмдэглэж байна. “Аглагхан талаасаа” ном бэлтгэхэд сонголт хийсэн эхүүдээс үлдсэн нилээд тооны гар бичмэл Дарь.Сүхбаатарт буй. Энэ удаа тэр эхээс оруулж амжсангүй.
2
Д.Нямсүрэн “Хөх өвс” нэртэй яруу найргийн ном бэлдэж байгаа гэж ярьдаг байсан боловч уг номын эх олдоогүй. Хүмүүст дурсгасан дэвтэр бичмэл дотор иймэрхүү агуулгатай шүлгүүд байдгаас үзвэл уг номын шүлгүүдийг эмхэлж цэгцэлж амжаагүй бололтой юм билээ. Яруу найрагч амьд ахуйдаа яруу найргийн өөр хоёр ном бэлдсэн нь “Миний шүлгүүдийн хүүхнүүд”, “Алтан хазаар өвс” нэртэй. “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь 2004 онд хэвлүүлсэн. Уг номын голлох шүлгүүд нь бусад эхүүдтэй давхардаж байгаа тул энэ удаа уг номыг сонгосонгүй. “Алтан хазаар өвс” номыг нь 2005 онд Н.Лутбаяр хэвлэхээр авсан, “Хөх судар” хэвлэлийн газарт хэвлэгдэхээр хүлээгдэж байгаа болно.
3
Д.Нямсүрэн “Зүүдний ертөнц” нэртэй өвөрмөц содон ном бичиж үлдээжээ. Энэ нь зүүд зөнгийн тэмдэглэл болно. Уг номыг дангаар нь хэвлэж уншигч олонд нь толилуулах цаг хугацааг ард үлдээлээ. Д.Нямсүрэнгийн өв дэх өөр нэгэн онцгой содон зүйл бол түүний захидлууд юм. Тэрбээр захидлыг гайхалтай уянгалаг, яг л шүлэг шигээ бичдэг байсан юм. Бас нэг онцлог гэвэл хүмүүст илгээсэн чухал захидлынхаа хувилбарыг өөртөө авч үлддэг байж. Зөвхөн надад гэхэд л Д.Нямсүрэнгийн нэгэн хавтас захиа буй. О.Дашбалбарт, Ж.Саруулбуянд, Л.Мягмарсүрэнд, Я.Баатарт, Ү.Хүрэлбаатарт, Д.Цогтод бичсэн олон захидал байх ёстой. “Д.Нямсүрэнгийн захидлууд” хэмээх нэгэн сонин ном гаргах боломжтой.
4
Д.Нямсүрэн шүлгүүдээ тэмдэглэлийн дэвтэрт бөлөглөн хуулж, бичих явцдаа мөр бадаг, үг хэллэгийг засч өөрчилсөн байх нь үзэгдэнэ. Чухам аль нь сүүлчийн хувилбар болохыг тогтооход бэрхшээл тохиолдож байлаа. Тэрбээр Улаанбаатар луу хийгээд өөр тийш явахдаа унших шүлгүүдээ нэгэн дэвтэрт сонгож бичээд өвөртөлж яваад буцахдаа хэн нэгэнд бэлэглэчихнэ. Ийнхүү миний л мэдэх Хилийн цэргийн хурандаа Т.Алдар, яруу найрагч Л.Мягмарсүрэн, шүлэгч дүү Дарь.Сүхбаатар, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ зэрэг хүмүүст лав нэг нэг дэвтэр байгаа юм. Тэдгээр дэвтрүүдэд хаана ч хэвлэгдээгүй шүлгүүд нь байж магадгүй юм.
5
2004 онд “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь бэлдээд хэвлүүлэх боломж олдоогүй байтал найрагчийн эрхэм дүү Д.Одбаяр Дорнод аймгийн засаг дарга байхдаа 300 ширхгийг хэвлүүлж өгч буян үйлдсэн бөлгөө. Тэр зун сонгууль болж Д.Одбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдоод ирэхэд нь би түүнээс “За миний дүү хэдэн саналаар ялав” гэж асуусанд тэрбээр “300” хэмээхэд би наадам болгож “За тэр дээ! Нямсүрэн ах чинь тэр тоог тэнгэрээс илгээсэн байхгүй юү” гэж билээ.
Энэ удаа Д.Нямсүрэнгийн гурван ботийг хэвлүүлэх чамгүй их зардлыг “Модун” компанийн захирал, Дундговь аймгийн харъяат Должидын Батбаяр гаргаж дэмжсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Тэрбээр монголынхоо түүх соёлын өв, яруу найргийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэгч нэгэн бөлгөө. Должидын Батбаяр дүүгийн өгөөмөр сэтгэл, өлзий буян хишигийг Д.Нямсүрэн бээр Шамбалын орноосоо талархан хүлээн авсан гэдэгт өчүүхэн ч үл эргэлзнэм.
Яруу найрагч Д.Нямсүрэн бээр найргийн гэрэлт тэнгэрээсээ: газар дэлхийд өөрөөс нь хойш юу болж хэн нь хэлсэндээ хүрч, хэн нь мартан сатаарч суугааг тольдон байгаа нь лавтай.
Хорин нэгдэх зуун хийгээд хойших бүхий л зуун болоод мянгануудад суу их билигт Данзангийн Нямсүрэн хэмээгч монгол найрагчийн шүлгүүд уншигдсаар, уянга яруу монгол хэл аялгуун дуурсгасаар байх болно гэдэгт баттайяа итгэмүү. Энэхүү эрхэм дээд итгэл урмаараа анл нөхөр Д.Нямсүрэнгийнхээ гурван боть номыг уншигч танаа баривай.

Г.МЭНД-ООЁО

2010.6.16
Наран өлзийтэй өдөр

Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-9557785717985942992010-09-01T00:05:00.000-07:002010-09-02T00:23:17.765-07:00“Сарны цагаан үүлс”-ийн тодотгол

Оонын эвэр шиг ижилдэж явсан нөхрийнхөө онгодын хүлгийг үүрсээн дуудаж яруу найргийнх нь гурван боть номыг хэвлүүлэх гэж гурван жил дуншлаа. Бас гурван сар толгой таталгүй суулаа. Мөнх бус хорвоогоос ертөнцийн жамаар цуварч одоцгоох цагт үгүй болсныхоо ачааг үүрч бие биесээ цааш үргэлжлүүлнэ хэмээн бие биедээ андгайлахыг минь Алтан-Овоо сонсож байсан юмаа. Миний бие тэртээ 2001 онд Австралийн Сиднейд болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцоод ирснийхээ дараа “Эрхэм нөхрөө дэлхийд алдаршуулах үүрэг надад бий” хэмээн түүндээ амлаж байсан удаа ч буй. Анд нөхдийнхөө ачааг үүрч, амласнаа биелүүлэх гэж санаж хичээж л явна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг үнэн юмаа. “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх чандмана гурван ботиос эхний хоёр ботийг нь Английн орчуулагч Саймон Вэккхам Смит хэмээх залуу англи хэлнээ орчуулаад дуусгасан байна. Удахгүй дэлхий уншиж эхлэнэ.
Д.Нямсүрэнгийн “Сарны цагаан үүлс” гутгаар ботийн талаар хэлэх зайлшгүй зарим нэгэн тодотгол байна. “Сарны цагаан үүлс” бол түүний өөрөө бэлтгэсэн гурав дахь ном нь юм. Уг ном 1989 оны сүүлчээр хэвлэгдэхээр бэлтгэгдээд байтал өөрчлөн байгуулалт болж ном хэвлэлийн газар тарж бутраад сураггүй болсон юм. Харин азаар тухайн цагийн хэвлэлийн нэгдсэн редакцийн шүүгээн дотроос бэлдсэн эх нь олдсон. Харамсалтай нь зарим нэгэн шүлэг нь сугарч гээгдсэн байв. 2002 онд Д.Нямсүрэн биднүүс түүний “Аглагхан талаасаа” номыг бэлтгэхдээ мөнөөх “Сарны цагаан үүлс” номоос “Эгч Дэнсмаадаа”, “Аглагхан талаасаа”, “Гадаалахуй” зэрэг шүлгүүдийг нь дээрх ном руу татаж оруулсан байсан юм. Тэдгээрийг байранд үлдээлээ. Ингээд гутгаар ботийг бэлтгэхдээ “ Сарны цагаан үүлс” номын эхээс үлдсэн шүлгүүдийг зохиогчийн бэлдсэн дарааллаар нь “Шинэ дээл”, “Эмзэглэл”, “Хөх салхины бал” хэмээх гурван бөлөгт нь багтаасан болно. Урьд өмнөх номуудад нь ороогүй байсан шүлгүүдийг нь “Дотор сэтгэлийг үзэхүй”, “Өндрийн оройд” хэмээх хоёр бөлөгт хувааж оруулав. Зохиогчийн хувийн архив болон хүмүүст байсан гар бичмэл эхээс цахим бичвэрт оруулахад гаргагдахгүй, буруу уншигдах нь олонтаа байсан бөгөөд зарим үгийг утгачилан тогтоох явдал ч гарч байв. Яруу найрагчийн өөрийнх нь бичлэг, найруулгын хэв маягтай холбоотойгоор зарим үгийг өөрийнхөөрөө бичсэн байх нь цөөнгүй үзэгдэнэ. Зохиогчийн өөрийн бичлэгийн хэв маягийг хүндэтгэж хэвээр нь оруулсан бөгөөд зарим хүнд ойлгомжгүй, дүрмийн алдаа мадаг мэт харагдах нь магад тул өршөөх буй заа.
Гурван боть номыг хэвлэлд бэлтгэх ажилд харамгүй сэтгэлээс тусалсан бүх хүмүүст, тухайлбал зохиогчийн бичмэл эхийг өгсөн гэргий Г.Хандмаа, алдаа мадагийг шүүн ариутгасан Б.Магсаржав, Ү.Хүрэлбаатар, номын хэвлэн нийтлэлийн бүх ажлыг гүйцэтгэсэн О.Мөнхнаран, цахим бичвэрт оруулсан зохиогчийн амьдаа Д.Нямсүрэн нарт талархал илэрхийлье. Мөн ховор нандин гэрэл зургийн сан хөмрөгөөсөө хайрласан нутгийн яруу найрагч Ай.Төмөр-Очирт баярласнаа илэрхийлье. Өглөг буяны өгөөмөр сэтгэлээр гурван боть номыг хэвлүүлэх зардлыг олгож “Модун номын сан”-гаа эхлүүлж буй эрхэм дүү Должидын Батбаярт дахин талархаж, буян хишиг тань дэлгэрч явахыг ерөөл дэвшүүлье.
Цагийг эзэгнэсэн суу билигт их найрагч андынхаа гурван боть номыг уншигч олонд нь толилуулах болсон энэхүү зуны дунд сарын гэгээн тунгалаг өдрүүдэд монголын яруу найргийн мөнхийн Сүмбэр оргил дээр зогсож буй Дарьганга нутгийн хүү, Эрээнцавын хэмээх Данзангийн Нямсүрэнгийн гэрэлтэх барааг үзвэй.
Яруу сайхан утга уянга хэмээх зүйл ирээдүйн хүн төрөлхтөний оюун хийгээд зүрх сэтгэлийн хэрэглээ нь байх л аваас тэнд Данзангийн Нямсүрэнгийн яруу найраг үнэтэй очир эрдэнэс нь байх болно гэдгийг улам тод мэдлээ. Сарны цагаан үүлсийн тухайд тодотгол хэлэхэд ийм буюу.

Г.МЭНД-ООЁО

2010.6.16
Наран өлзийтэй өдөр
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-9008959934204709942009-05-05T04:07:00.001-07:002009-05-05T04:07:34.508-07:00ТЭНГЭР МИНЬ БҮҮ САЛХИЛ

<o:p></o:p>

<o:p> </o:p>Тэнгэр минь бүү салхил<o:p></o:p>

Тэнд миний хэдэн хүүхэд байгаа<o:p></o:p>

Мэргэн бор оготнотой хөеө цуглуулж байна<o:p></o:p>

Миний хэдэн хүүхэд даарч байгаа<o:p></o:p>

<o:p> </o:p>

Намар, өвлийн зургаан сар болно<o:p></o:p>

Намар, өвлийн зургаан сар хүйтэн.<o:p></o:p>

Бага амьтад гэдэг учир мэдэхгүй<o:p></o:p>

Бойтог болоод бээлий тэдэнд хэрэгтэй.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Шинийн гуравны хавирган сар<o:p></o:p>

Шилийн бухны эвэр шиг шовх байна<o:p></o:p>

Маргааш тэгэхээр хүйтэрэх нь<o:p></o:p>

Магнайн тэнгэрт зурхай татна.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хөврөх хоног гэдэг хүлээсэн хүнд<o:p></o:p>

Хөсөг тэрэг шиг удаан байх юм.<o:p></o:p>

Хүүхэд шуухад яваад өгөхөөр айл гэдэг<o:p></o:p>

Хөрсөн зуух шиг саарал байх юм.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Шаалуу хүүгийн үлгэрт хүртэл<o:p></o:p>

Шаналал, хайрлал хоёр байх юм<o:p></o:p>

Хүүхэд гэдэг өхөөрдөм амьтанд<o:p></o:p>

Хөх чоно хүртэл дасаж<o:p></o:p>

Хөхөө хөхүүлж байсан гэх юм.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Дэрсний толгой бөхөлзөн хөдлөхийн цагт<o:p></o:p>

Дэн дун бодол хүн амьтанд ирэх юм<o:p></o:p>

Ангир хүртэл дэгдээхийгээ дагуулж явах гээд<o:p></o:p>

Алгадан, алгадан нисүүлэх гэж оролдох юм.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Холын холоос хүүхэд нэг санавал<o:p></o:p>

Хоёр талын уулыг сэтэртэл хардаг гэх юм.<o:p></o:p>

Манхны цаанаас ингэ ботго буйлаад иртэл<o:p></o:p>

Малгайн чинээ нулимстай зогсдог гэх юм. <o:p></o:p>

<o:p> </o:p>

Сэтгэлийн гунигаа хүүхэд мэдэхгүй гэвч<o:p></o:p>

Сэвлэг үс нь намрын салхинд хонгортдог биз ээ.<o:p></o:p>

Томчуул бидний алхаа хооронд<o:p></o:p>

Тоодгор жаахан мөр нь үлддэг биз ээ.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Дэндүү эцэг нь хүүхдээ бодолгүй<o:p></o:p>

Дэлхийн зургаан сард дэмий ч олон шүлэг бичиж үү дээ.<o:p></o:p>

Дорнын шувуудын буцах замд хүүхдүүд минь<o:p></o:p>

Дороо нойтон зүүдтэй хоносон бол яана даа ...<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-13799680429354998582009-05-05T04:05:00.000-07:002009-05-05T04:06:10.715-07:00Эргээд ирэхэд...
***<o:p></o:p>

Эргээд ирэхэд<o:p></o:p>

Ээж шиг минь угтах<o:p></o:p>

Энэ л нутгийнхаа<o:p></o:p>

Энхэл донхол газар шороонд<o:p></o:p>

Элэг бөөр шигээ би хайртай!<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хонгио шиг шаргал<o:p></o:p>

Энэ л талаасаа<o:p></o:p>

Холын холд<o:p></o:p>

Сум шиг явахгүй<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хөдөлмөр шүлэг хоёрт<o:p></o:p>

Хүрз, үзэгтэй зүтгэж<o:p></o:p>

Хөрсөн чулуу юугий нь<o:p></o:p>

Хөлсөөрөө дулаацуулна.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Зөөлөн өвс үүрэндээ зөөх<o:p></o:p>

Шувуу шиг<o:p></o:p>

Зүрх сэтгэлийнхээ уй баярыг<o:p></o:p>

Хүмүүст нэг, нэгээр өгнө.<o:p></o:p>

<o:p> </o:p>

Сайхан өвгөдөө нутаглуулсан<o:p></o:p>

Сахлаг өвстэй тэр нэг жаахан жалгыг ч<o:p></o:p>

Сансрын хөлгийн буудал шиг<o:p></o:p>

Саруул төгөлдөр байлгана.<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-37752870559980375112009-05-05T04:03:00.000-07:002009-05-05T04:05:18.264-07:00Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
***<o:p></o:p>

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ<o:p></o:p>

Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ<o:p></o:p>

Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ<o:p></o:p>

Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ<o:p></o:p>

Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ<o:p></o:p>

Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ<o:p></o:p>

Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ<o:p></o:p>

Хаа хол хүний үр явахаас эхэлнэ<o:p></o:p>

Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ<o:p></o:p>

Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ<o:p></o:p>

Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ<o:p></o:p>

Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ<o:p></o:p>

Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-90621452412536915472009-03-02T19:51:00.001-08:002009-03-02T19:51:48.245-08:00ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ

<o:p></o:p>

<o:p> </o:p>
Дэлхий даяараа тэгэхэд<o:p></o:p>

Тэнгэр дуугарсан гэж бодогддог<o:p></o:p>

Тээр жилийн тэр нэг шөнө<o:p></o:p>

Тэнгэрлэг гоо нэгэн эхнэрийн<o:p></o:p>

Тэрлэгэн дээлний ташаагаар<o:p></o:p>

Гялбаа цахилахуйд<o:p></o:p>

Тэнгисийн шорвог устай цуг<o:p></o:p>

Эргийн мөргөцөг рүү шидэгдэж<o:p></o:p>

Эхээс би мэндэлсэн юм<o:p></o:p>

Баруун Алтайд газар хөдлөхөд<o:p></o:p>

Баруун зуугийн хийд хаагдахад<o:p></o:p>

Эрлэг номун хааны ногоон сүүдэр<o:p></o:p>

Эсгийн туургатнаар тэнүүчлэхэд<o:p></o:p>

Халуун төмөр шиг улайссан<o:p></o:p>

Бүсгүй хүний гар<o:p></o:p>

Ханын нүдээр туурга нэвт цоолж<o:p></o:p>

Хаяанд ургасан алтан цэцгийг<o:p></o:p>

Хар жаахан хорхойтой нь хамт<o:p></o:p>

Бяц атган нярайлахад<o:p></o:p>

Би төрсөөн ...<o:p></o:p>

Ханаран хөхрөх хөвч тайгын<o:p></o:p>

Хамбан олбог шиг ойн чөлөөнд<o:p></o:p>

Халтар халиун буга согоо хоёр<o:p></o:p>

Хайрын дуугаар биесээ дуудан урамдахад<o:p></o:p>

Хаа нэгтээ бас чоно улин<o:p></o:p>

Хар мэнгэ мэт хэрээ нисэх<o:p></o:p>

Хайрхан өндөр уулсын<o:p></o:p>

Ханан хадны сэрвэнгээр<o:p></o:p>

Хасын туулайт саран бултайхад<o:p></o:p>

Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд<o:p></o:p>

Мэнд-Ооёо бид хоёроос өмнө<o:p></o:p>

Олжас Сулемейнов болоод<o:p></o:p>

Олон хасагууд ирээгүй байхад<o:p></o:p>

Гэрэл харанхуйн завсар<o:p></o:p>

Гэгээн үүрээр би мэндэлсээн ...<o:p></o:p>

Аварга том хөлөг онгоц<o:p></o:p>

Номхон далайн гүнд живэхэд<o:p></o:p>

Алимын модыг халимтай нь өргөн<o:p></o:p>

Атлантын мөсөн уул ил гарахад<o:p></o:p>

Аравнайлсан их бурхан Жанрайсигээр<o:p></o:p>

Үхэр бууны сум хийж<o:p></o:p>

Алтан Овооны минь<o:p></o:p>

Алтан ганжирыг оросууд буудахад<o:p></o:p>

Түүний цаана<o:p></o:p>

Түймэр шиг бадарч явсан<o:p></o:p>

Өргөн талын минь<o:p></o:p>

Үнэг гэгч сайхан амьтан<o:p></o:p>

Өвсний үзүүртээ амь нь таслагдахад<o:p></o:p>

Өөрийнхөө сүүдрийг нүд нь харсаар байсан<o:p></o:p>

Гамшиг зовлон, үйлийн үртэй<o:p></o:p>

Гахай жилийн зуднаар би төрсөөн ...<o:p></o:p>

Тэнгэрийн хаяаны будрын чулууг хоргол байхад<o:p></o:p>

Тэхийн зогсоол дээр янгирын ишиг гараагүй байхад<o:p></o:p>

Ембүү мөнгөн сар мэлтрэх<o:p></o:p>

Шилийн Богд уул<o:p></o:p>

Явуухуланг л монголоос ганцхан хүлээсэн мэт ...<o:p></o:p>

Хачин нам гүм оргих<o:p></o:p>

Хагацахуйн аймшгийн тэр агшнаас өмнө<o:p></o:p>

Хамаагүй эрт өлгийдөө үрчлээтсэнээ мэдэрсэн<o:p></o:p>

Хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийг<o:p></o:p>

Хэл бичиг, тоо, үсэг үгүй<o:p></o:p>

Хэзээ мэндэлсний гэрчилгээ үгүй<o:p></o:p>

Асгат хэмээх цаст ноён уулын<o:p></o:p>

Авдрантын урд биед<o:p></o:p>

Азаргаар адуу тууж хийморьшсон<o:p></o:p>

Арван тавны цагдаа нарт хөөгдөж омогшсон<o:p></o:p>

Сайн эр Тоорой Бандийн нуугдаж явсан<o:p></o:p>

Сайрын чулуу гэдэг Саран хонхорт<o:p></o:p>

Сайран хөлтэй хүү болж би мэндэлсээн<o:p></o:p>

Дарьгангын хоёр найрагч<o:p></o:p>

Данзаннямын Шагдарсүрэн<o:p></o:p>

Доржийн Гомбожав хоёрыгоо<o:p></o:p>

Даанч эрт хорвоогоос халихад<o:p></o:p>

Дараагийнх нь үхлийн үргэлжлэл болох гэж<o:p></o:p>

Данзангийн Нямсүрэн бибээр ертөнцөд төрсөөн ...<o:p></o:p>

Галав юүлсний дараа би<o:p></o:p>

Гараг дээр төрсөн байх ...<o:p></o:p>

Гадил жимсийг сармагчинд өгөхөд<o:p></o:p>

Хүмүүн төрлийг олсон байх ...<o:p></o:p>

Галав юүлэхээс өмнө амжиж<o:p></o:p>

Ганц шүлэг бичиж үлдээх юмсан даа<o:p></o:p>

Гадил нөгөө жимсийг нь<o:p></o:p>

Сармагчиндаа буцааж өгөөд<o:p></o:p>

Газар дээр өргүй<o:p></o:p>

Санаа амар буцахсан даа ... <o:p></o:p>

1996.04.07<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-1086197041836610152009-03-02T19:48:00.002-08:002009-03-02T19:49:06.515-08:00АГЛАГХАН ТАЛААСАА

<o:p></o:p>

<o:p> </o:p>

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд<o:p></o:p>

Аятайхан л юм шиг байдаг даа<o:p></o:p>

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж<o:p></o:p>

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ<o:p></o:p>

Хэн хэнийгээ танихгүй олон<o:p></o:p>

Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа<o:p></o:p>

Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч<o:p></o:p>

Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ<o:p></o:p>

Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад<o:p></o:p>

Нэн ч аялагхан бөгөөд мэдэхгүй цэцгийн үнэр<o:p></o:p>

Нэгэнтээ анхилж хоёронтоо холдон<o:p></o:p>

Хэрлэнгийн хөвөө хавиар л зүүдэнд шингэдэг дээ<o:p></o:p>

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд<o:p></o:p>

Аятайхан л юм шиг байдаг даа<o:p></o:p>

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж<o:p></o:p>

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ<o:p></o:p>

Од мөндөр мэт үзэсгэлэнт төвөөр<o:p></o:p>

Олон л орж ирж буцлаа даа<o:p></o:p>

Ойн цоорхойд зогсох гөрөөс шигээ сониучирхан<o:p></o:p>

Орчлон энтээхийг гайхаж л явлаа<o:p></o:p>

Хөл болоод бэлхүүс бие нь зөв<o:p></o:p>

Хөөрхөн хүүхнүүдий нь модны цаанаас харж л явлаа<o:p></o:p>

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд<o:p></o:p>

Аятайхан л юм шиг байдаг даа<o:p></o:p>

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж<o:p></o:p>

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ<o:p></o:p>

Энэ л яваа насандаа тэр сайхан газар<o:p></o:p>

Эхнэр хүүхэдтэйгээ нэг суурьшмаар бодогдоно<o:p></o:p>

Тэнгэрийн салхиар дутам өдөр ирэх л биз ээ<o:p></o:p>

Тэгвэл би цонхоо цэлийтэл нээчихнэ...<o:p></o:p>

Хань нөхөд минь манай руу тэгээд<o:p></o:p>

Хаврын урь шиг ирцгээнэ ээ<o:p></o:p>

Хаалга үүдээ тогшицгоодоггүй хөдөөний тэд<o:p></o:p>

Ханагар ханагар эрчүүл ороод ороод ирнэ<o:p></o:p>

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд<o:p></o:p>

Аятайхан л юм шиг байдаг даа<o:p></o:p>

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж<o:p></o:p>

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ <o:p></o:p>

Орон хот газраар зөндөө л их явлаа<o:p></o:p>

Онгодоо сэргээж хүлэг морьдоо унасан юм шиг<o:p></o:p>

Урт урт улаан автобусаар нь<o:p></o:p>

Урагшаа хойшоо бишгүй л давхилаа<o:p></o:p>

Яарсан  олных нь урсгалд Дарьгангаасаа нийлж<o:p></o:p>

Нацагдоржийнхоо хөшөө рүү шүлгийн номтой догдолж явлаа<o:p></o:p>

Ялигүй нэг гуниг гэвч зүрхэнд сууж<o:p></o:p>

Яруу найрагт минь үлдсэн юм даа<o:p></o:p>

Оньстой хаалганы гадна талд би зогсож<o:p></o:p>

Одоо цагийн хонхны товчийг шогширтол дарсан<o:p></o:p>

Дон дон гэдэг хүүхдийн тоглоомын дуу гарч<o:p></o:p>

Дотроос нь улавчтай хөлний удах чимээг хүлээсэн<o:p></o:p>

Босгоныхоо дэргэд тэд ирж шилэн хараавчаар<o:p></o:p>

Буудах гэж байгаа юм шиг намайг шагайсан<o:p></o:p>

Алах алахгүй ангаа л ингэж<o:p></o:p>

Анчин хүн дуранддагсан даа<o:p></o:p>

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд<o:p></o:p>

Аятайхан л юм шиг байдаг даа<o:p></o:p>

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж<o:p></o:p>

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ<o:p></o:p>

Үнэхээр сайхан цэнгэж дуу дууллаа энд би<o:p></o:p>

Үнсүүлж хайрлуулж үзүүлж үзлээ<o:p></o:p>

Догдолж хөөрсөн сэтгэл довжоо алгасахад<o:p></o:p>

Дотор талын хаалганд цүү хангинаж<o:p></o:p>

Хөл минь торсон юм даа<o:p></o:p>

Ялигүй нэг гуниг зүрхэнд үлдэх нь яамай даа<o:p></o:p>

Яруу найраг минь харин сүүдэргүй байг даа<o:p></o:p>

Яарсан олныхоо урсгалд Дарьгангаасаа би нийлж<o:p></o:p>

Нацагдоржийнхоо хөшөө рүү дахиад нэг очъё доо<o:p></o:p>

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд<o:p></o:p>

Аятайхан л юм шиг байдаг даа<o:p></o:p>

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж<o:p></o:p>

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-52641745007030346802009-03-02T19:48:00.001-08:002009-03-02T19:48:34.984-08:00ҮГҮЙЛЛИЙН ДУУ

<o:p></o:p>

/Реквием/ <o:p></o:p>

О.Дашбалбарт<o:p></o:p>

<o:p> </o:p>

Ар цармын хайлаасанд<o:p></o:p>

Алаг шаазгай шагширлаа<o:p></o:p>

Аймаг явсан хойгуур<o:p></o:p>

Дүү минь ирээгүй байгаа<o:p></o:p>

<o:p> </o:p>

“Алтан Богдын шилд<o:p></o:p>

Алтан гургалдай жиргэнэ”<o:p></o:p>

Алтан гургалдайн хоолойд<o:p></o:p>

Нуугдсийм биш байгаа<o:p></o:p>

<o:p> </o:p>

Шамбалын орны үүдээр<o:p></o:p>

Шаргал туяа татлаа<o:p></o:p>

Шандат цайдмаа орхисон<o:p></o:p>

Шавь минь биш байгаа<o:p></o:p>

<o:p> </o:p>

“Шар хадны дээгүүр<o:p></o:p>

Шар солонго татлаа”<o:p></o:p>

Зэв үгэнд намнуулсан<o:p></o:p>

Зээрэн дүү минь биш байгаа<o:p></o:p>

<o:p> </o:p>

Шархтай шархгүй гөрөөс ба хүн<o:p></o:p>

Дүү чи бидэн хоёроо гэж ...<o:p></o:p>

<o:p> </o:p>

1999.11.1<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-89701492009835993292009-03-02T19:47:00.000-08:002009-03-02T19:48:03.324-08:00САРНЫ ЦАГААН ҮҮЛС<o:p></o:p>

Сар өдрөөр намайг яваад ирэхэд<o:p></o:p>

Санаж л суусан биз ээ амраг минь<o:p></o:p>

Санчигны минь цагаан үсийг хараад<o:p></o:p>

Санаа алдсан нь хэд ч юм билээ дээ<o:p></o:p>

<o:p> </o:p>

Өвөр дээр чинь эрхлэлгүй төсөөрч<o:p></o:p>

Өнө их удсан байж магадгүй ээ би<o:p></o:p>

Үүрийн шувууд шулганалдахын урьдхан<o:p></o:p>

Өнөөх л яруу найрагтайгаа нөхцөхөөр<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хадсан бухал налаад зогссон бүсгүйчүүл<o:p></o:p>

Халанга нүдээрээ намайг бишгүй л өдсөндөг<o:p></o:p>

Харин тэндээс буцахдаа шанхандаа өвсгүй<o:p></o:p>

Мөрөөдөмтгий харцаараа чамайг хайрласаан<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хуурайхан салхинд ороолдсон халимаганд минь<o:p></o:p>

Хурмастаас илгээсэн хэсэгхэн цас бий<o:p></o:p>

Мөндрийн зурвас дайрсан тэр л үсийг минь<o:p></o:p>

Мөнгөн бэлзэгний оронд хуруундаа ороогоорой<o:p></o:p>

<o:p> </o:p>

Янзага эхээсээ төөрсөн манан дотор<o:p></o:p>

Ямагт түүнтэй цуг байсаан би<o:p></o:p>

Янаг чамайгаа хүлээлгэсэн олон шөнүүд минь<o:p></o:p>

Ялгуум талаа дуулсан хайранд шингэсээн<o:p></o:p>

<o:p> </o:p>

Оготор бошинзтой гүйж явсан нас тань<o:p></o:p>

Оддын тэртээд л байх шиг санагдах юм<o:p></o:p>

Цагаан цамцаа дэрвүүлэн би ч гэсэн бас<o:p></o:p>

Сарны цагаан үүлсийн тэнд очсон байлгүй<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-88661167149893191302009-03-02T18:59:00.001-08:002009-03-02T18:59:37.218-08:00***
***<o:p></o:p>

Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй<o:p></o:p>

Өврөөс сэрэх янагийн минь хөмсөг алтан <o:p></o:p>

хараацай шиг нисмүй<o:p></o:p>

Өглөөний тунгалаг, мөнгөн талынхаа дууллыг <o:p></o:p>

чагнамуй<o:p></o:p>

Өврөөс сэрэх янагийн минь сормуус алтан хийл <o:p></o:p>

шиг харагдмуй<o:p></o:p>

Өргөн нуга хөндий ян тас хөлдөх нь зүүрмэг <o:p></o:p>

үүрээр дуулдмуй<o:p></o:p>

Өврөөс төөнөх янагийн минь хоёр шувуу зүүд <o:p></o:p>

үргээмүй<o:p></o:p>

Үүнгүйгээр байх аргагүй байгалийн симфони нойр<o:p></o:p>

хулжаамуй<o:p></o:p>

Өврөөс долгилох янагийн минь хөл өвдгөн дээгүүр <o:p></o:p>

урсмуй<o:p></o:p>

Өндөр хөх огторгуйд цалин цавцгар уулс хангинан <o:p></o:p>

янгинамуй<o:p></o:p>

Өврөөс сэрэх янагийн минь царай тэргэл саранг <o:p></o:p>

чимэмүй<o:p></o:p>

Үүрийн улбар туяанд шөнийн бүрэнхий лаа шиг<o:p></o:p>

асмуй<o:p></o:p>

Өврөөс мишээх янагийн минь нүд алтан тугал шиг<o:p></o:p>

сэрмүй<o:p></o:p>

Үймэг бүймэг оргиод тэнгэр бид хоёр дүнсиймүй<o:p></o:p>

Өврөөс өндийх янагийн минь гэзэг алтан <o:p></o:p>

бороогоор асгармуй<o:p></o:p>

Үелзэх цэнхэр гялбаа хаялж одод зурс зурсхийн<o:p></o:p>

цахилмуй<o:p></o:p>

Өврөөс өндийх янагийн минь үс алтан алмазаар<o:p></o:p>

эсгэмүй<o:p></o:p>

Өмнөдийн салхи, шил хөндийгөөр исгэрэн<o:p></o:p>

лимбэдмүй<o:p></o:p>

Өврөөс эхнэр босох нь алтан гөрөөс мэтүй<o:p></o:p>

Үүлс хяраалж тэнгэрийн заадсаар сүйх тэрэг<o:p></o:p>

одмуй<o:p></o:p>

Өврөөс эхнэр босох нь наран сарны завсар мэтүй<o:p></o:p>

Өвлийн тэргүүн сарын шинийн хоёрны саран<o:p></o:p>

үзэгдэх нь<o:p></o:p>

Өргөний голын мөсөн дээр ээмэг унах шиг<o:p></o:p>

цангинамуй <o:p></o:p>

Суль өвс мандолины утас шиг жингэнэн чулууг<o:p></o:p>

гуядлахуйд<o:p></o:p>

Чухамхүү миний янагийн хоолой алтан ятгаар<o:p></o:p>

эгшиглэмүй<o:p></o:p>

Үүлний энэ байдал цаст цагаан зургийг үзүүлмүй<o:p></o:p>

Өнөд тэр нь миний чиний орчих хязгаар болой<o:p></o:p>

Үүдний довжоон дээгүүр цан мөсний яруу дуун гармуй<o:p></o:p>

Өнгөрсөн хийгээд өнөөдрийн тухай юуг би бодмуй<o:p></o:p>

Өврөөс эхнэр босох нь алтан бугын гүйдэлтэй ...<o:p></o:p>

Гүйгүүл холын зэрэглээ хуучир хөгжим шиг долгилмуй <o:p></o:p>

Гүнд цэцэгс шөнөд дэлгэрэх нь чиний биеийн <o:p></o:p>

галбир буюу<o:p></o:p>

Ай миний нутгаа зорих зам дээр шаргачин зогсох нь<o:p></o:p>

Алтанхан шанз мэт ээ, Ай Нан-аа эгч минь!<o:p></o:p>

Гурвуулаа байлаа гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр<o:p></o:p>

дуулмуй<o:p></o:p>

Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын<o:p></o:p>

билгэдэл юу вэ?<o:p></o:p>

Гүйгээд очмоор Наранбулагийн жаахан Хандмаа<o:p></o:p>

минь дээ<o:p></o:p>

“Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалийг” би л <o:p></o:p>

“зохиосон” юм шүү дээ<o:p></o:p>

Гүйцээгээгүй орохисон учраас Дашбалбар дүү минь <o:p></o:p>

алга болсон юм даа<o:p></o:p>

Бодоод байхнээ би хаднаас ч хатуу чийг ч үгүй болж дээ<o:p></o:p>

Болжмор, болжморуудад нулимсаа бэх бэхээр нь өгчихсөн<o:p></o:p>

Нарт энэ ертөнц дээр хоёрхон юмыг авч үлдлээ би,<o:p></o:p>

Надаас өөр хэн ч бичихгүй шүлэг, хэн ч үнсэхгүй уруул <o:p></o:p>

2001. 11. 17<o:p></o:p>

Өвлийн тэргүүн сарын шинийн хоёрон<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-88427507663410574302009-03-02T18:58:00.001-08:002009-03-02T18:58:56.878-08:00БИ ЦАС БОЛНО

<o:p></o:p>

<o:p> </o:p>Буй биеэрээ би цас болно<o:p></o:p>

Бүрхсэн их цас болно<o:p></o:p>

Бүүр том хот тосгодыг ч<o:p></o:p>

Бүгдийг хучсан цас болно<o:p></o:p>

<o:p> </o:p>

Гуу жалга дүүрэн цас болно<o:p></o:p>

Гуниг зовлонг дарсан цас болно<o:p></o:p>

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно<o:p></o:p>

Гурвалсан морьд шиг галт тэрэгний<o:p></o:p>

Дуун дохио дун бүрээ цас болно<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хамаг биеэрээ би цас болно<o:p></o:p>

Хавирган сарны сэвэлзээнд<o:p></o:p>

Хашаан доторх хэцэн дээр<o:p></o:p>

Хяруулж сувдарсан цас болно<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хамгийн эхлээд би чинийхээ<o:p></o:p>

Хатаахаар салхинд өлгөж тавьсан<o:p></o:p>

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”<o:p></o:p>

Хамгаас нуун далдлах цас болно<o:p></o:p>

<o:p> </o:p>

Хайрлаж дурлаж явсан<o:p></o:p>

Он цаг минь цас болно<o:p></o:p>

Хандмаагаас ирсэн захиа<o:p></o:p>

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно<o:p></o:p>

<o:p> </o:p>

Энэ биеэрээ би цас болно<o:p></o:p>

Их үс гэзэг шигээ цас болно<o:p></o:p>

Эргэж төрөхдөө би цас болно<o:p></o:p>

Эрээнцавынхаа л цас болно<o:p></o:p>

<o:p> </o:p>

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар<o:p></o:p>

Энгэрийн бэлд тавьсан<o:p></o:p>

Эрдэнийн гурвалжин чулууны<o:p></o:p>

Эрхин цагаан судалд шингэнэ<o:p></o:p>

<o:p> </o:p>

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж<o:p></o:p>

Тэнгэрийн орноо билиг болон одно<o:p></o:p>

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч<o:p></o:p>

“Цагаан шүхэрт” ном болно...<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-42329975614591559812009-03-02T18:57:00.000-08:002009-03-02T18:58:03.455-08:00ЦАГ БОЛЖ НӨХЦӨЛ БҮРДЭХЭД

<o:p></o:p>

<o:p> </o:p>Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Өнгийн цэцэг навч дэлгэрнэ<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Өлийн өвс ургамал хагдарна<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Чи бидэн дурлалцана<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Чи бидэн хагацалднам аа<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Цас бороо холилдон орно<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Тэнгэрийн хаяа гийж<o:p></o:p>

Сүм дуганын орой гялалзнам<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Шар сүмд хөхөө үүрээ засна<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Цагаан олбиуд өндгий нь сорно<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Сахил дээгүүр оготнойд гүйлдэнэ<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Цуулдсаар тэднийг цохиж алнам<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Шанаган хорхой хийлийн цар болно<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Шалбаагны мэлхий лимбэний хослол болно<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Шавь Содномнамжил Баруун-зуугийн хамба болно<o:p></o:p>

Цаг болж нөхцөл бүрдэхэд<o:p></o:p>

Шамбалын орноо сууж шүлэг бичихээр би явнаа ...<o:p></o:p>

<o:p> </o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-999999870232787872009-03-02T18:55:00.000-08:002009-03-02T18:56:49.304-08:00НУРМАА

<o:p></o:p>

<o:p> </o:p>

Нурмаа гэж<o:p></o:p>

Нутгийн минь бүсгүй<o:p></o:p>

Нууцхан санаа алдмаар<o:p></o:p>

Сайхан бүсгүй<o:p></o:p>

Зүрхний минь гүнд<o:p></o:p>

Нуугдсан булаг<o:p></o:p>

Зүүдэн дотор намайг бүүвэйлсэн<o:p></o:p>

Ганга нуурын давалгаа<o:p></o:p>

Морьтой хүн ирвэл<o:p></o:p>

Сураг дуулмаар санагдаад<o:p></o:p>

Морьтой хүн явбал<o:p></o:p>

Сураг хэлүүлмээр бодогдоод ...<o:p></o:p>

Нурмаа гэж ...<o:p></o:p>

Сэтгэлд шиврэх<o:p></o:p>

Хаврын бороо <o:p></o:p>

Нурмаа гэж ...<o:p></o:p>

Сэтгэл гэгэлзэх<o:p></o:p>

Намрын салхи.<o:p></o:p>

Зүрхнээ цохилох<o:p></o:p>

Гангын цагаан шивнээ<o:p></o:p>

Зүүднээ өндөлзүүлэх<o:p></o:p>

Дарьгангын жаахан шарга.<o:p></o:p>

Насны багад<o:p></o:p>

Надад эгчирхсэн омгорхол<o:p></o:p>

Намайг байгальтай хүйслүүлж<o:p></o:p>

Нартай согтоосон бодьгал<o:p></o:p>

Нурмаа гэж ..<o:p></o:p>

Нутгийн минь бүсгүй<o:p></o:p>

Нуух нүгэлгүй<o:p></o:p>

Хүний үр<o:p></o:p>

Нурмаа гэж ...<o:p></o:p>

Нуурын айлын сайхан хүүхэн<o:p></o:p>

Нутгийн ах нарын<o:p></o:p>

Нүдний хор<o:p></o:p>

Нурмаа гэж ...<o:p></o:p>

Эр хүн өөрийгөө нууцхан гоёмоор<o:p></o:p>

Эх нутгийнх нь захад нэг тольдмоор<o:p></o:p>

Сайхан бүсгүй<o:p></o:p>

Зүрхний минь гүнд<o:p></o:p>

Нуугдсан булаг.<o:p></o:p>

Зүүдэн дотор намайг бүүвэйлсэн<o:p></o:p>

Ээжий минь Ганга нуур<o:p></o:p>

Нурмаа гэж ...<o:p></o:p>

<o:p></o:p>
Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-36339391006978448382008-06-03T01:02:00.000-07:002008-06-03T01:38:57.341-07:00“СҮМИЙН ШИРЭЭНИЙ ЛАА ШИГ ШҮЛГИЙН МӨРҮҮД ГЭРЭЛТЭХ” НЯМСҮРЭН СУДЛАЛЫГ ЭХЛҮҮЛЬЕМонголын утга зохиол эрүүлээр сэргэн идэвхжиж, хөгжил дэвжлийн шинэ нэгэн цаг үед хүрч ирээд байгааг сүүлийн үед болж өнгөрсөн хэд хэдэн үйл явдал, тэмдэглэлт ойн арга хэмжээнүүд илтгэж байна. Дэлхийн яруу найрагчдын 26-р Их хурлыг манай улс амжилттай зохион явуулсан нь Монголын утга зохиол, яруу найргийг дэлхийн тавцанд хүргэхэд томоохон чухал алхам боллоо. Энэ үеэр Их эзэн Чингис хаанд зориулсан яруу найргийн уралдаан болж, бас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол туургатан зохиолч, яруу найрагчдын Их наадам хийсэн нь олон улсын шинжтэй томоохон үйл явдлууд болсон билээ. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг дотооддоо төдийгүй гадаадад, тухайлбал БНХАУ-д, бас Японд тодорхой хүрээнд тэмдэглэсэн нь Монголын шинэ үеийн утга зохиолыг, түүний гол төлөөлөгчийг олон улсын тавцанд хүргэн таниулах үйлсэд нэгэн чухал алхам болов.

Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд Олон улсын яруу найргийн өдрийг манай оронд тогтмол тэмдэглэдэг болж, энэ үеэр утга зохиол, яруу найргийг өргөн хүрээтэй сурталчлан таниулдаг, судлан шинжилдэг сайхан уламжлал жишиг тогтож байна. Энэ мэтчилэнгээр Б.Ринчен, Ч.Лодойдамба, Р.Чойном, О.Дашбалбарын мэндэлсний ой арга хэмжээ, номын баяр, судлал шинжлэлийн үйл ажил идэвхтэй сэргэн хөгжих сайхан хандлагатай болж байгаа нь нэн талархууштай. Монголын Зохиолчдын Хорооны үйл ажиллагаа дотооддоо олон янзын өгөөжтэй ажил үйлс зохион хэрэгжүүлж, гадаад харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн тэлж, олон улсын хэмжээнд нэр хүндтэй болж, “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүл сэргэн тогтмол хэвлэгдэх болсны дээр ҮЧЗХ, Соёл, Яруу найргийн Академи болон “Р.Чойном” сан, “Н.Банзрагч” сан, ГУНУ, “Хүрээ хөвгүүд” зэрэг байгууллага, сан, бүлгэмдэл, урсгалууд ч үйл ажиллагаагаа тогтмолжуулж байна. “Болор цом”, “Мөнгөн цом”, “Утгын чимэг”, “Цагаан уул”, “Алтан дигваранз”, “Хүрэл тулга” зэрэг хүүрнэл зохиол, яруу найргийн наадмууд урьдын адил байнга зохиогдож, уран зохиол, орчуулгын ном олноор хэвлэгдэн гарах болсон зэрэг нь эерэг нааштай үзэгдэл мөн.

Энэ бүхний ээлжит нэгэн жишээ нь Дорнын их шүлэгч, дорнод Монголын дууч гэж хүлээн зөвшөөрөгдөж, Эрээнцавын эвдрээгүй найрагч гэж цоллуулан мөнхөрсөн Данзангийн Нямсүрэнгийн уран бүтээлд зохиулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэ удаагийн хурал дээр би юуны өмнө хоёр зүйлийг та бүхний сонорт хүргэх гэсэн юм. Энэ бол Д.Нямсүрэнгийн амьдрал, уран бүтээлийг хамтад нь судлан шинжлэх явдал чухал болохыг хэлэх гэсэн хэрэг юм аа. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт түүний уран бүтээлийн судалгаа, хоёрдугаарт түүний амьдрал үйлс, намтрыг нь судлан тодотгох явдал болж байна.

Нэгдэх зорилт нь ойлгомжтой. Аливаа томоохон уран бүтээлчийн бүтээл туурвил бол зөвхөн тэр хүний төдийгүй ард түмний өмч, ард түмний соёлын өв санд орсон байдгийн жишгээр бид түүний уран бүтээлийг анхааран судалж, зохих ёсны байр суурийг нь эзлүүлэн мөнхжүүлэх ёстой. Нямсүрэнгийн яруу найраг гэж чухам юу юм, ямар өвөрмөц онцлог, ямар өөрийн гэсэн дүр төрх байна, Монголын яруу найрагт юу хийв, үзэгдэл болов уу, шинэчлэл болов уу? гэх мэтээр өргөн хүрээтэй онолын болоод практик ач холбогдол бүхий судалгаа хийх ёстой. Хэн нэгэн уран бүтээлч шинэчлэл хийнэ гэдэг үнэндээ ховор зүйл. Миний хувьд Нямсүрэнгийн яруу найргийг Монголын яруу найргийн ертөнцөд үзэгдэл болсон зүйл гэж дүгнэмээр байдаг юм.

Хоёрдахь зорилт нь гэвэл найрагчийн амьдрал, намтрыг судлан тодотгох явдал. Үүнийг би бас тулгам асуудал гэж үзэж байна. Яагаад гэвэл манайд аливаа уран бүтээлчийн энэ талын судалгаа тун бүдэг бүрхэг, дутуу дулим байдаг, эсвэл ерөөсөө хийгдээгүй өнгөрдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам уран бүтээлчийн энэ талын судалгаа нэхэгдэн шаардагддаг атал түүнийг нөхөж хийх боломж бололцоо нэгэнт өнгөрсөн байх нь олонтаа. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн энэ оны эхнийг хүртэл бид Д.Нацагдаржийн мэндэлсний 100 жилийн ойг нэлээд өргөн тэмдэглэлээ. Гэтэл түүний амьдрал, намтартай нь холбоо бүхий олон зүйл тодорхойгүй болчихсон байгаа нь харамсалтай байна. Энэ мэтээр өөр олон уран бүтээлчдийн намтрын судалгаа дутуу дулимаг байгааг та бүхэнд сануулмаар байна.

Д.Нямсүрэнгийн намтрын судалгааг бид өнөөдөр л сайн хийж авах хэрэгтэй юм. Түүнтэй нэгэн цаг үед амьдарч, түүнтэй учирч, уулзан, найзалж нөхөрлөж явсан үе тэнгийнхэн, анд нөхөд нь, бас амраг хань, үр хүүхэд, ах дүү хамаатан садан нь амьд сэрүүн байгаа энэ цаг үед л та бид амжиж энэ судалгааг хийж, намтрыг нь тодотгон тогтоож авах боломжтой юм. Тэгэхгүй бол цаг хугацаа улиран одох тусам олон юм мартагдана, дурсамж дурдатгал өөрчлөгдөнө, бодит баримт, цаг тооллыг мартаж будилахад хүрнэ. Чингэсээр тавин жил, зуун жилийн дараа бид Нямсүрэнгийн намтрыг эргэн судалья гэхүл даанч хожуудаж оройтох болно оо. Тиймээс тавь, зуун жилийн дараах монгол уншигчдад энэ хүний тухай өнөөдөр бид өөрсдийн мэдэх, таних бүхнээ тэр хэвээр нь хүргэхийн төлөө үүнийг хийх хэрэгтэй билээ.

Түүний намтар, уран бүтээлийн судалгаа нэлээд аятайхан, нэлээд тодорхой, нэлээд сонгодог хэлбэрээр хийгдэх боломжтой гэж би боддог. Учир нь нэгдүгээрт түүний яруу найраг, дээр хэлсэнчлэн Монголын яруу найргийн ертөнцөд нэгэн үзэгдэл болж чадсан гэж давтан хэлмээр байна. Энэ тухайд тал бүрийн их судалгаа, шинжилгээ хийх ёстой. Утга зохиол судлаач, шинжээч нар тогтож судлан, энэ талаар нэлээн тодорхой гаргаж ирэх байх гэж бодож байна. Тиймээс энэ удаад би олон зүйл ярихгүй. Товчхон хэлэхэд Нямсүрэнгийн яруу найргийг судлахад олон зүйлээр судалгаа хийх хангалттай судлагдахуун бий. Нэгдүгээрт шүлгийн хэлбэрийн судалгаа, хоёрдугаарт утгын судалгаа гэхэд л өчнөөн ихийг ярьж болмоор байдаг бөгөөд энэ бүхнийг нэгтгээд үзэхэд л түүний яруу найргийг би Монголын эртний сонгодог яруу найргийн үргэлжлэл, залгамж чанартай гэж боддог.

Тухайлбал, утгын талаас нь гэхэд л орчин үеийн манай яруу найрагт бараг орхигдсон байсан гүн утга, далд буюу ёгт утга гэгч зүйл Нямсүрэнгийн шүлэг найрагт дахин үзэгдэж, эргэж сэргэн орж ирсэн явдал. Дорно дахины яруу найрагт эртнээс голлох байртай явж ирсэн энэ зүйлийг өнгөрсөн зууны хорь, гучаад оны үест шинэ монголын шинэ утга зохиолд өвлөн авч үргэлжлүүлэн хэрэглэх гэж оролдсон С.Буяннэмэх нарын ахмад уран зохиолчид үзэл суртлын хатуу ширүүн шуурганд өртөж, дарагдан тасарснаас хойш төчнөөн хугацаа өнгөрсний дараа ийнхүү Нямсүрэнгийн найраг шүлэгт үзэгдэж эхэлсэн нь маргаангүй үнэн билээ. Жишээлбэл: “Ламын ирэхүйд” гэж ийм нэг шүлэг нь бий:

Бядагч дүүгийн ирснийг асууваас
Лам шувууны улирал гэвэй.
Бяларын модноо суугчийг сонирхвоос
Бодь гөрөөс хэмээвэй.

Болор жүнзэнд,
Хэлгий шувуу орсон үдэш
Бодол мэт ээ.
Болсон цайнд,
Нэгэн өвс хөвөх нь
Бон-Аагийн навч аа...

Энэ шүлгийн нэлээд сэтгэж, ухаж байж, бас шавь нь, дүү нь гэгдэж, найрагчтай ойр дотно явсан олон залуу шүлэгчдийг нь мэдэж байж сая утга санааг нь гадарлах бол уу гэж бодогддог юм. Т.Содномнамжил, Г.Батбаатар гээд даяанчлан бядан явдаг лам шавь дүү нар түүнд байсан гэдэг. Харин Бяларын модноо суугч Бодь гөрөөс бол найрагч өөрөө юм. Нэгэнтээ тэд уулзаж учраад яруу үгсийн тэнгэрлэг үйлийн тухай цэцэн мэргэнийг уралдуулан хэлэлцэж, болор жүнзээр сархад зооглон хэл ээдэртэлээн хөлчин согтоцгоож, яруу найраг хэмээх энэ тэнгэрлэг ариун үйлийг эрхлэгч шүлэгч эрхэмүүдэд л заяасан тэр жаргал цэнгэлийг эдлэн суусан нь хожим нь бодол зүүдэн мэт санагдах ажээ. Өдгөө аягатай цайгаа оочлон, өнгөрсөн тэр гэгээн учралыг эргэж санан, нэхэн дурсаж суухуй цайнд нэгэн өвс хөвж үзэгдэх нь үл ухагдам нууцлаг Бон-Аагийн навч байх авай...

Бүр 1983 онд бичсэн “10 дугаар сард” гэдэг өөр нэг шүлэг байна:

Түүнийг бид эрэгт хайгаад олсонгүй,
Хаанаас ч олсонгүй.
Алсад гялбаа л цахиж байсан.
Төмөр замын модон гүүрэн дээр зогсох
Өндөр цагаан сар л харин
Торгоноос торгон нэгэ өмсгөл л
Аравдугаар сарын лянхуа навчистай цугтаа,
Гэрэлт сонын сүрэгтэй цугтаа
Гэгээн голын гүвэлзээгээр
Гэнэт алтан завь болоод одсон гэвэй...

Энэ мэтчилэнгээр Нямсүрэнгийн шүлэг найрагт нарийвчилсан, гүнзгий ажиглалт судалгаа үгүйлэгдэж байна. Ер нь бодоод байхад Нямсүрэн бол жинхэнэ яруу найраг хэмээх энэ хүн төрөлхтний оюуны тэнгэрлэг ариун үйлийг жинхэнэ сонгодог утгаар нь, жинхэнэ дорно дахины уламжлал заншлаар нь, жинхэнэ яруу найрагч хүний зүрх сэтгэлээр, өөр эсэн бусныг үл анзааран, өөр эсэн бусанд үл сатааран, насан турхруу үнэнч явж, үйлдэн бүтээсээр тэнгэрт хальсан, яах аргагүй тэнгэрлэг нэгэн шүлэгч байсан авай. Одоо цагт ийм хүн, ийм найрагч нэн ховорджээ. Энэ бол цагийн жам ч юм, бас авьяас, хөдөлмөрийн хосолсон үр шим ч ингэж бусдаас ялгаран цолгорон гарч ирсэн хэрэг мөн буй заа.

Тэгвэл түүний намтрын талаас судлууштай зүйл бас бий ажээ. Их утга зохиолын, түүний дотор яруу найргийн ертөнц дэх бичгийн хүмүүсийн үерхэл нөхөрлөл Нямсүрэнгээс хол хөндий байгаагүйг бид гаргаж ирж судлах ёстой. Александр Пушкин болоод түүний найз нөхдийн үерхэл нөхөрлөлийн тухай, Иван Бунин тэргүүт өрнөдөд дүрвэн гарсан Оросын мөнгөн үеийн яруу найргийн төлөөлөгчдийн хүний нутагт үерхэж нөхөрлөж явсан тухай, Лев Толстой, Антон Чехов хоёрын тухай, Марина Цветаева болоод Анна Ахматова нарын тухай, дал наяад оны орос-зөвлөлтийн яруу найрагт цахиур хагалж явсан Евгений Евтушенко, Белла Ахмадуллина, Булат Окуджава, Роберт Рождественский... нарын үерхэл нөхөрлөлийн тухай, германы их найрагч Хенрих Хайне, Фридрих Шиллер хоёрын тухай, эсвэл одоогоос мянга хол илүү жилийн тэртээх эрт дээр үеийн дорнын их шүлэгч Ли Бай, Дү Фү, түүнчлэн Ван Вэй, Мэн Хаорань, Бай Зюй И нарын үерхэл нөхөрлөлийн тухай бид бахархан бахдан сонирхдог билээ. Ер нь дэлхийн утга зохиолын түүхэнд их бичгийн хүмүүсийн үерхэл нөхөрлөлийн тухай судалгаа нэлээд гол чухал, сонин сайхан сэдэв болж байдаг.

Д.Нямсүрэн ч энэ талаар судалгааны бэлээхэн сэдэв юм. Дарьгангын гурав буюу “Монгол найргийн гурвал” гэж ч нэрлэж болохоор Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо гурвын хүж барилдсан ахан дүүсийн үерхэл нөхөрлөл, нэг нутгаас мэндэлсэн уран бүтээлийн гурван цул их авьяасын үерхэл нөхөрлөлийн тухай судалгаа сонин сайхан байх нь дамжиггүй төдийгүй одоо л үүнийг амжиж хийх ёстой зүйл яах аргагүй мөн бөлгөө. Олон жилийн дараа энэ үерхэл нөхөрлөл улам их үнэ цэнд орж, сонирхож сураглах гэхэд үзэх юм олдохгүй байх ахул хэрхэх билээ? Ийм л учраас бидний өмнө хийх юм их байна, энэ бол бидний сайн дурын хэрэг төдий зүйл биш, харин үүрэг хариуцлага мөн.

Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй...

хэмээн хөгжмийн аялгуу мэт уянгалан эхэлдэг нэргүй нэгэн шүлэгт нь ийм хэдэн шад мөр байх юм:

Гурвуулаа байлаа гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр дуулмуй.
Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ?
Гүйгээд очмоор Наран-Булгийн жаахан Хандмаа минь дээ,
“Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалийг” би л
зохиосон юм шүү дээ,
Гүйцээгээгүй орхисон учраас Дашбалбар дүү минь
алга болсон юм даа...

гэж бичсэн нь ийм л тэнгэрлэг гэгээн утга учиртай байгаа буй заа.

Түүнийг амьдад нь урам хайрлаж магтаал, урамшууллын үгээ харамгүй хийгээд жинтэй хэлсэн цөөн хүний нэг бол мөнөөх Дарьгангын гурвалын нэгэн болох О.Дашбарбар агсан болой. “Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн” хэмээх томоохон хөрөг нийтлэлдээ тэрбээр түүнийг олон талаас нээн гаргаж ирсэн билээ. Тэр нийтлэлд Нямсрэнгийн дүр төрх, ааш аягийн тухай ингэж бичжээ: “Тэр ер нь олигтойхон ч ярьж чаддаггүй билээ. Ажаад байхад бичиж чаддаг улс ярьж чаддаггүй, ярьж чаддаг нь бичиж чаддаггүй юм шиг санагдана. Амаараа гайхалтай сайхан бэлэн цэцэн үг урсгадаг ч, олигтой шүлэггүй хэрнээ олон түмэнд ихэд хүндлэгдсэн хүн бий. Ер бусын шүлэг бичдэг ч, юу ч ярьж чаддаггүй учраас хэн ч тоодоггүй хүмүүс бий. Миний мэдэхээс их Б.Явуухулан, эдүгээ цагийн шилдэг шүлэгч Д.Нямсүрэн хоёр түг таг гээд олигтой ярьдаггүй, хэрэг болгож уулзахаар очсон хүнд бол их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг бүлгээ...” Тийм ээ, дорно дахины эртний мэргэн сургаалд нээрээ л “Ярьж чаддаг хүн хийж чаддаггүй, хийж чаддаг хүн ярьж чаддаггүй” гэсэн байдаг нь чухам ийм л үнэн буюу.

Одоо Нямсүрэнгийн шүлэг найргийн агуулгын талтай холбоотой хэдэн зүйл хэлье. Гунаажавын Аюурзана нэгэнтээ “Философийн шүлгүүд” гэдэг нэр томьёог монголын яруу найрагт оруулж ирсэн билээ. Энэ бол тун чухал асуудал. Яруу найргийг утга агуулгын хувьд ерөнхийд нь ахуйн шүлэг, философийн шүлэг гэсэн үндсэн хоёл зүйлд хуваан авч үзэж болно.

Тэгвэл Нямсүрэнгийн уран бүтээлд ахуйн утгатай шүлэг ч бий, философийн буюу гүн ухааны утгатай шүлэг ч олон бий. “Амитаба”, “Үзэсгэлэнт чанар”, “Цаг болж нөхцөл бүрдэхэд”, “Үргэлж мөнх, үргэлж залуу өдрийг үзье”, “Дөрвөн цаг”, “Амирлангуйн сүүдэр”, “Үйлийн үр”, “Арван хоёр үзэмж”, “Би цас болно” гэх зэрэг олон шүлэг болоод өвсний тухай бичсэн нэргүй дөрвөн мөрт шүлгүүд нь энэ төрөлд хамаарах ажээ. Тухайлбал түүний “Цаглашгүй” гэдэг шүлэг байна. Энэ бол философийн шүлгийн шилдэг жишээ мөн. Найман бадаг бүхүй энэ шүлгийг үзэхэд “Өвсөн овоохойн өвгөн” гэгдсэн Японы алдарт шүлэгч Мацуо Басёгийн гайхамшигт хайкунууд, мөн “Өвсөн гэрийн гунигт дууч” Нангиадын их шүлэгч Дү Фүгийн эмгэнэлт уянгууд, Түвдийн далай лам Цаньянжамцын янагийн дууллууд, ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, Өвөрлөгчийн их зохиолч Инжиннашийн гүн ухааны цэцэн цэлмэг шүлэг найргуудтай агаар нэгэн болох нь мэдэгддэг юм аа.

ЦАГЛАШГҮЙ

Үзэсгэлэнт галбарвасанд Галбингын янаглан эгшиглэх цаглашгүй
Үзүүрсгэн дээлийн дотоод хормой шүүдэрт норох цаглашгүй
Үзэм болоод чавганы исмэлийг амсахын зуур согтох цаглашгүй
Үүлэн сүүдэр дайраад өнгөрөхийн завсар хасын үзэгдэх цаглашгүй...

гэж эхэлсэн энэ шүлэг цаашлах тусам гүн ухааны гүн сэтгэлэг, гүн мэдрэмжээр улам баяжин төгөлдөржиж байна. Энд уг шүлгийг бүтнээр нь дурдах нь илүүц биз. Харин өөрт төрсөн нэгэн сэтгэгдлийг жишээлэн хэлье:

Марал мичид гудайх шөнийн тэнгэрээд бөртэ чоно улих цаглашгүй
Манхайн цайх үүрийн улаан туяанд Манжуурын толгод
ногоорох цаглашгүй
Гоо марал тэнгисээс ирж Дэлүүн болдогт хужирлах цаглашгүй
Долоон зуун жил туж солонго татах Бурхан-халдун уул цаглашгүй...

гэж дуулсан шад мөрүүдээрээ л гэхэд энэ шүлэг өнгөрсөн онд болсон Дэлхийн яруу найрагчдын Их хурлын үеэр зохиогдсон Чингис хааны тухай шүлгийн уралдаанд магнайлан давхих байсан бус уу гэж бодогдном. Энэ мөрүүдэд Хөх монголын мандсан төрийн үүх түүх буй аснаараа бүр үлгэр домгийн балар эрт цаг үеэс эхлэн сонсдож, бидний өвөг дээдсийн үүдэн мэндэлж, нүүж суун ирсэн тэр л уудам их Хээр талын гайхамшигт симфони дуулал мэт дуурьсан эгшиглэсээр, бас түүнээс хойших өчнөөн он жилүүдийн буурал цаг хугацааг нэвтлэн та бидний өлгий болсон Бурхан-халдун хэмээх их Хэнтийн уулс цадиг хайлах мэт туж солонгорон гэрэлтсээр буйг Нямсүрэнгээс өөр хэн олж харав аа?

Философийн шүлгийн тухай цаглашгүй ойлголтод дөрөөлөн улам цаашлая. Их найрагчийн дотнын анд, яруу найрагч Ж.Нэргүй нэгэнтээ бас түүний уран бүтээлийг бүхэлд нь “Өвсний философи” хэмээн томьёолсон билээ. Тийм ээ, Нямсрэнгийн уран бүтээлийг “Өвсний философи” болохыг нь олж харж, оноон нэрлэсэн Нэргүй найрагчид гүн талархал илэрхийлье. Чухам энэ л нэр алдраар Нямсүрэн Монголын яруу найрагт, магадгүй нийт Дорно дахины яруу найргийн ертөнцөд байр сууриа эзлэн мөнхрөх буй заа. Тийм ээ, тэр бол яах аргагүй ”Өвсний философич” байжээ.

Түүнийг сэрүүн тунгалаг байхад нь сэтгүүч Ш.Сүхбаатарын 2002 онд хийсэн нэгэн ярилцлагад Нямсрэн өгүүлэхдээ: “-Миний шүлгэнд өвс, шувуу хоёр их. Тэр хоёр бол шүлгийг дэглэж онгод оруулдаг. Энэ бол шүлгийн нууц. Би өвсийг бөөгийн дуудлага шиг дуудаж шүлгээ бичдэг. Гэхдээ өвсийг яаж амьдруулахаас болдог юм. Унасан хөх өвсийг бодоод бичдэг. Тэгээд нэг юм бүтдэг. Хамгийн гол нь их ажиглалт. Байгаль бол өнгө зураг маяг” гэж хариулсан байдаг. Үүнээс үзвэл тэрбээр бас байгалийн үзэмжийн дууч бөгөөд энэ талаараа Нямсүрэн найрагч, VIII зууны нангиадын их шүлэгч Ван Вэй, дундад зууны үеийн Японы их хайкуч Ёса Бусон, хорьдугаар зууны Оросын алтан гургалдай Сергей Есенин нартай зиндаа зэрэгцэж очно оо.

Нямсүрэнгийн уран бүтээлийг үзэхэд өвсний тухай, өвс дэрс, зүлэг ногооны тухай хэлсэн дуулсан шүлэг, шад мөрүүд өчнөөн олон бий. Тэр бүгд нэгэн сонирхолтой бөгөөд шавхагдашгүй судлагдахуун мөн. Энд би нэгэн шүлгээс нь иш татья. Яруу найрагч Н.Лутбаярт зориулсан “Өвс сулрахад” гэсэн нэртэй шүлгийн сүүлчийн хоёр шад нь:

Бүлэг цагаан дэрсний гэрэл дор би сууж
Бөн бөн будан залгилж дүүгээн хүлээмү...

гэж бий. Энэ гайхамшигт шад мөрүүдээс олон юм сэтгэлд үзэгдэж, сэтгэлийн толинд ургаж, зөндөө ихийг, бүр цаглашгүй ихийг бодогдуулна. Өнгөц харахад шүлэгчийн ахуйг л илтгэх мэт. Бүр тодруулвал үдэш шөнөөр хээр гадаа, бүлэг цагаан дэрсний дор суугаад дүү нараа хүлээдэг дээ гэсэн өөрийнхөө дүр байдлыг л өгүүлэн хүүрнэх мэт. Их хотод шигдэж шингэлгүй, эх орныхоо зах хязгаар нутагт насаа элээн, найраг шүлгээ тэрлэн суусан тэрбээр чухам ингэж л агуу гайхамшигт шүлэг найргуудаа бөн бөн будан залгилан байж, амтат сархад нэрэх мэт тэрлэн бичиж, бас хот суурин газар суудалтай олон дүү нараа ирэхийг хүлээн, харуулдан суудаг байсан буй заа. Тэгвэл энэ шүлэг бас өөр хувилбартай. Дөрвөн мөр болгож бичсэн тэр хувилбарыг нь одоо үзье:

Бөлөг цагаан дэрсний
Гэрэл дор сууж
Бөн бөн нулимсаа унаган
Дүүгээн хүлээмү...

Шүлэгч яагаад ингэж бичих болов оо? Бөн бөн урсах нулимсаа унаган... хэмээж бас л өөрийн буй ахуйг дүрслэн илэрхийлсэн мэт боловч үнэндээ тийм биш юм. Яагаад тэрээр уйлах болов, юу бөн бөн нулимсаа унагахад хүргэв? гэдгийг бид энэ шүлгээс олж, ойлгож, гаргаж ирэх ёстой. Бодоцгооё. Урьд өмнө нь Бөн бөн будан залгилан дүүгээн хүлээдэг байжээ. Цаг улиран одох тусам, магадгүй хүсч мөрөөсч, найдан хүлээсэн дүү нар нь, сэтгэл нэгт анд нөхөд нь сураггүй, ажиггүй, ирэхгүй болохоор хязгаар нутагт ганцаардсан найрагч хүний, бас эр хүний ховорхон нулимс унагаж, түүнээ бөн бөн залгилж суусан бус уу. Энэ бол зөвхөн сэтгэлийн их хайлантай яруу найрагч хүний л дүр төрх, ааш аяг мөн билээ.

Үүнээс ургуулан ихийг өгүүлж болно. Ганцаардал бол үнэхээр аливаа яруу найрагчийн сэтгэлийн ахуй, нийтлэг дүр төрх юм. Ийм жишээ олныг хэлж болно.

Белеет парус одинокий
В тумане моря голубой...

гэж эхэлдэг М.Ю.Лермонтовын алдарт шүлэг бий.

Хөх далайн манан думд
Хөлгийн дарвуул ганцаар цайрна...

гэсэн энэ мөрүүд ганцаардлын тухай өгүүлдэг. Тэгвэл агуу их А.С.Пушкины гайхамшигт шүлэг бий:

Я помню чудное мгновенье,
Перед мной явилась Ты,
Как мимолётное виденье,
Как гений чистой красоты...

гэсэн энэ шүлэг ч бас ганцаардал, ганихрал, хүсэл мөрөөдөл, дурсамж дурьдатгалаар бялхам билээ. Ийм олон олон жишээ татаж болох боловч Оросын сонгодог яруу найргийн хоёрхон жишээгээр хязгаарласу. Энэ дашрамд хэлэхэд бид Орос-зөвлөлтийн агуу их утга зохиолоос хөндийрөх ёсгүй гэж боддогоо та бүхэнд хүргэмээр байна. Монголын шинэ үеийн утга зохиол өдий зэрэгт хүрэхдээ энэ л агуу их утга зохиолын ертөнц дундуур туулж ирсэн билээ.

1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Нямсүрэн найрагчийн бичсэн “Болор цомын дараах дууль” гэдэг нэг яруу сайхан шүлэг байх юм. Энэ шүлэгт:

Хаа нэгтээ навчис унах, ус дуслах,
Хананд өлгөөтэй цаганд зүрх минь цохих,..

гэсэн мөрүүд бий. Хүмүн бид тэр болгон зүрхнийхээ цохилтыг мэдэрдэггүй. Тийм ч болохоор цаг хугацаа урсан одож, тэр хэмээр хүмүний амьдрал аж төрөл үргэлжлэн улирч, ертөнцийн жамыг гэтлэн туулан яваагаа тэр бүрий мэдэрдэггүй ажээ. Тэгвэл энэ шүлгийн мөрүүдээс цагийн хэмээр зүрх цохилж байдгийг ухаарч, нэгийг санах шиг болж байна. Цааш нь:

Гүнгэрвааны өмнөх алтан зул бадамлахын цаг дор
Гүмүда цэцэг цоморлигоо сарны туяанд задалдаг.
Гөрөөс буухирах баруун голын бургас
Гүн нойронд минь сэрвэлзэн байгаа нь харагддаг.

Цаг хугацааг хүмүнээс хэсэглэн авсан
Цагаан дэрсний хажуугаар явахад
Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж
Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг...

Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэнэ... Яаж ингэж гярхай ажиглаж, яаж ингэж энгүй гайхалтай сэтгэж, бодож олж, бичиж чадна вэ? Энэ бол агуу их авьяасын илрэл, билиг танхай онгодын хур, нөр их оюуны хөдөлмөрийн үр шим буй заа. Тэр жилийн Болор цомд Нямсүрэн найрагч ирсэн шиг санагдана. Бас богинохон дөрвөн мөрт шүлэг уншчихаад зааж өгсөн шүлэгнээс нь өөр шүлэг уншлаа гэж Балбарт зэмлүүлсэн тухай нь сонин хэвлэлд гарч байсан шиг санагдана. Би андуурч байж мэднэ. Гэхдээ л ийм сайхан шүлэг яагаад Болор цомын наадам дээр сонсогддоггүй байв аа? Түүнийг зохиогч энэ эгэл боргилын туйл, энгүүн номхоны үлгэр, Эрээнцавын эвдрээгүй найрагч яагаад Болор цом дээр шүлгээ уншдаггүй байв аа? Яагаад Мэнд-Ооёо, Аюурзана, Өлзийтөгс, Бадамсамбуу нар Болор цомд ордоггүй юм бэ? Ингээд бодохлоор л, та бид жаахан ч гэсэн шударга, жаахан гэсэн жинхэнэ үнэнээрээ байх юмсан даа. “Шөнийн симфони” хэмээх өөр нэгэн шүлэгтээ:

Улаан хэлтгий сар баруун дээр гарахад муу хэрэг бүхэн мандаад
Улаанбаатарт “Болор цом” надгүйгээр болоод өнгөрдөг...

гэж бичиж суухдаа тэрбээр юу бодож, яасан их сэтгэл хөдөлж, гадагшаагаан биш, дотогшоогоон тэсэрч суусан бол доо? гэж бодогддог юм. Улсын наадам эхлэхэд уясан морьд тогтож ядан дүүхэлзэж, хүчит бөхчүүд дээлэндээ багтаж ядан ханхалзаж байдагсан биш бил үү? Нямсүрэн найрагч тэднээс юугаараан өөр байсан гэж? Харин тэр их оргилуун бадрангуй сэтгэл, огшиж ирсэн цээжний их хүсэл тэмүүллийг ямархан их хүчээр дарж номхотгож суусан бол доо? гэж бодохоос өнөө би түүнээс өршөөл хүлцэл эрэн наманчилмаар байна аа.

Би Нямсүрэн найрагчтай танил байгаагүй. Уулзаж учирч ч яваагүй. Харин “Болор цом”-ын наадам дээр шүлгээ уншиж байхыг нь харж, сонин сэтгүүл дээр шүлгүүд нь гарч, ганц нэг ярилцлага нь нийтлэгдсэн байхыг олзуурхан уншиж, хадгалж явсан л төдий. Бас ерээд оны дунд үеэс түүний шүлэг найргийг бусдынхаас нэг л өөр юм байна гэж ойлгон харж, олж уншихыг хичээж, битүүхэн эрэлхийлж явах болсон билээ. Би бол яруу найрагч биш, харин судлаач хүн, бичгийн хүн. Заримдаа үзэж харсан зүйл, сэтгэлд төрсөн бодол санаагаа цаасан дээр буулгаж, тэмдэглэлийн дэвтэртээ хавсарган хадгалдаг юм. Тэр ч ёсоороо Нямсүрэн найрагчид зориулж хоёр шүлэг бичиж, дэвтэртээ хадсан байх юм. 1996 оны зун гадаадын судлаачтай хамт Монгол орноороо нар зөв тойрон аялахдаа нэгэнтээ Дорнод аймгийн нутагт байдаг Хэрлэн барс хотын туурийг үзээд үдэш шөнөөр буцаж явахдаа санаанд орж тэрлэсэн нэгэн шүлгээрээ энэхүү илтгэлээ төгсгөе:

Д.Нямсүрэнд зориулму.

Тэргэл улаан сар
Талын дээгүүр хөөрөвэй.
Түүний дор Баянтүмэн
Түнэрэн бараантан хоцровой.
Шөнө хугаслан давхихуй
Шүлэг нойрыг үргээж
Элчилгүй их тал
Эцэсгүй мэт үргэлжилнэ.
Эртний хотын туурь
Хэрлэн Барсын цамхаг
Цагийн жамыг үзүүлэн
Харанхуйн думд сүглийх нь
Цадиг хайлах шиг,
Зүүдийн ертөнц өө.
Цамхагийн орой дээгүүр
Цагийн манан хургаж
Буурал түүхийн салхи
Хуугин үлээх шиг ээ.
Цаанаа л нэг гэгэлгэн аяз
Сэтгэл сэмэртэл хайлах нь
Цочин зогтусан бодохул
Чихэнд хоногшсон,
Эрээнцавын эвдрээгүй найрагч
Нямсүрэнгийн шүлэг ээ!..

Тэрбээр Монгол найргийн тэнгэр дэх орчин үеийн сонгодог шүлэгчийн зиндаанд хэлцэгдэх хувьтай нэгэн мөнөөсөө мөн болой. Нямсүрэн судлал өргөжин хөгжих болтугай!

Хэлбичгийн ухааны доктор/Ph.D/ Я.Ганбаатар,
2007 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр.Mugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-61784658360502538022008-05-31T03:09:00.001-07:002008-06-03T04:00:20.154-07:00Данзангийн Нямсүрэн: Ирж буй цагийн яруу найрагчДорнын их найрагч “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээх алдар уншигчдаасаа хүртсэн билигт хүү Данзангийн Нямсүрэн ХХ зууны сүүлийн хагаст аж төрж, ХХI зуун руу хоёрхон алхсан юм. Түүний яруу найргийн амьдрал 1970 аад оноос эхэлж, 80-аад онд төлөвшсөн бөгөөд улмаар 90-ээд он, шинэ зууны эхэн гараанд ид цэцэглэлтийн үедээ ирсэн гэж үзэж болно. Монголын оюуны ертөнцөд хожуухан танигдаж мэргэжлийн утга зохиолын хүрээнд онцгой анхаарал татаж эхэлсэн нь мөн л 90-ээд оноос хойш. Гэхдээ түүнийг утга зохиолын судлалд анхааран тэмдэглэх, талархан бахдах, алдаршуулан цоллох төдийхөн байгаа бөгөөд Д. Нямсүрэнгийн яруу найргийг шинэ зууны мэргэжлийн хэмжүүрээр танин мэдэх, судлаж нээх, ХХI зууны уншигчдад мэдрүүлэн хүргэх үйлс бидний ар талд байгаа юм. Ийм ч учраас Данзангийн Нямсүрэнгийн яруу найраг өөрийн амьдарсан цаг үеэсээ илүүтэйгээр ХХI зуунд онцгой хамааралтай болж байна. Энэхүү хамаарал зөвхөн цаг хугацааны хүчин зүйлтэй холбоотой төдийхөн бус түүний туурвил зүй дэх шинэлэг содон зүйлс, чиг хандлага, зөн совинлог, тарнилаг, далд ухамсрын чанад дахь нууцлаг чанар нь хүн төрөлхтний шинэ цаг үеийн яруу найргийн ирээдүйн эрмэлзэлтэй шууд холбоотой байгаад учир нь буй юмаа.
Данзангийн Нямсүрэнгийн намтартай холбоотой цөөн хэдэн үг энд хэлэх нь зүйтэй байна. Тэрбээр 1996 оны 4 дүгээр сарын 7-нд бичсэн “Төрсний гэрчилгээ” хэмээх шүлэгтээ өөрийн намтрыг тодруулах эрэл хийж, урьд өмнө андуу ташаа янз бүрээр бичсэн цаг хугацааг нэг мөр болгосон байдаг.
Дэлхий даяараа тэгээд
Тэнгэр дуугарсан гэж бодогддог
Тээр жилийн тэр нэг шөнө
Тэнгэрлэг гоо эхнэрийн
Тэрлэгэн дээлийн ташаагаар
Гялбаа цахихуйд
Тэнгисийн шорвог устай цуг
Эргийн мөргөцөг рүү шидэгдэж
Эхээс би мэндэлсэн юм.. гээд
… Гамшиг зовлон үйлийн үртэй
Гахай жилийн зуднаар би төрсөөн хэмээн тодотгосноос үзвэл 1947 оны зудалсан хаврын хахир цагт Дарьганга нутгийн Асгат уулын Авдрантын урд биед ханзраагүй их хөр цасан баринтагт мэндэлсэн юм байна.
Д. Нямсүрэн “Хаврын урсгал” /1984/. “Сэтгэлийн байгаль” /1981/, “Аглагхан талаасаа” /2002/ хэмээх гуравхан ном амьддаа хэвлүүлсэн. Тэнгэр болсны нь дараа “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь бид хэвлүүлсэн. Одоо “Алтан хазаар өвс” ном нь хэвлэгдэн буй. Бас цаана нь яруу найргийн хоёр ном, бас “Зүүдний тэмдэглэл”, “Захидлууд” хэмээх тэр аяараа яруу найргаар бялхсан номууд нь хэвлэгдэж амжаагүй байна. Үүнээс үзвэл тэрбээр яруу найргийнхаа амьдралыг ХХI зуунд илүүтэйгээр даатгажээ.
Данзангийн Нямсүрэн Дарьгангын хээр талд төрж өсөөд залуу насныхаа анхны мөрүүдийг нутагтаа бичиж эхэлсэн хэдий ч, талаас ихэнх амьдрал нь Дагуурын их дархан газрын ай сав буюу алс бөглүү Эрээнцав нутагтай салшгүй холбоотой юмаа.
Дарьганга хийгээд Дагуурын олон цэнгэг нуурыг эрдэмтэд, “шувуу судлалын диваажин” гэж үздэг бөгөөд гэхдээ тэднээс илүүтэйгээр Д. Нямсүрэнгийн яруу найрагт энэ гайхамшигт нутгуудын шувууд үгийн билиг дэх тэнгэрлэг утга чанараар “судлагдсан”-ыг анзааралтай. Өвс, шувуу, бүсгүй хүн бол түүний яруу найргийн гэрэлт дүр нь юм. Талд гялалзах ганц алтан харгана, бутны ёроолд хунгарласан алтан хазаар өвс, Хөх нуурын хөвөөгөөр тонголзох хөх лонхон тогоруу, талын тэнгэр дэх улаан хэлтгий сар нь түүний яруу найргийн байгаллаг ахуйг тодотгох агаад усны долгионд хөвөх адууны шар хомоол, хэцэн дээр угаасан юм тохож буй бүсгүйн өврөөс хоёр шувуу нисэх, түмпэн дотроос хэлхээтэй хоёр юм гаргаж өлгөх, түрүүчийн ниссэн шувууны үүр тэр байх, эгэл бүхнийг энгийн бус, дээд ярууслын мэлмийгээр харах билиг авьяас нь тал нутгийн эрчимлэг байгал, Данзангийн Нямсүрэнгийн “сэтгэлийн байгаль” хоёр нэгэн биед нэгдэн найрссаны үр шим буй заа.
Д. Нямсүрэн монголын утга зохиолын практикт сэтгэхүйн загвар болгон тогтоод байсан хоёр зүйлийн хэвшмэл үзлийг эвдсэн найрагч юм. Нэгдэх нь хөдөө суувал зэвэрдэг, хотод амьдарвал өсөж дэвждэг хэмээх үзэл, хоёр дахь нь яруу найраг бол залуу насны урлаг гэх үзэл. Д.Нямсүрэн насан туршдаа хөдөө сууж, харин Эрээнцавын шүлэг улам цолгорон гялалзаж, бидний харсаар байтал хотынхны найраг ижилсэн зэвэрч байсан юм.
Д.Нямсүрэнгийн яруу найраг нас ахих тусам утгын буйд аглагийг замнаж, улам гэрэлтэн ярууссаар байсныг бид харж болно. Ялангуяа түүний 90-ээд оны шүлгүүдийг дотоод мэлмийгээр, судалгаа шинжилгээний шинэ арга барилаар судлах шаардлагатай байгаа юм. Д. Нямсүрэн яруу найргийн гэгээн сүмийг өөртөө бүтээж, тэрхүү сүмийн гэгээнтний олбогт өөрөө завилж оюуны мэлмий хийгээд сонор нь дээд аглагийн оронд оршиж Туурвихуйн гэгээрлийг буй болгосон найрагч юм. Тиймээс ч түүний хувьд онгод бол нас намбанаас хамаарах зүйл огт бус болой. Яруу найргийг зөвхөн залуу насны дэврүүн сэтгэлийн хөг аялгуу мэт ташаа ойлголтыг Д Нямсүрэнгийн бүтээлч оюуны туршлага няцааж байгаа төдийгүй, түүний тодорхой өндөрлөгт бичигдсэн шүлгүүдийг танин мэдэхэд оюун санааны дээд аглагт хийх нислэг зайлшгүй хэрэгтэй болж байгааг сануулах юун. Яруу найргийн судалгаа шинжилгээ нь сэдэв дүр дүрслэл, сайндаа философи утгын тайлал төдийхөний задаргаа байхаа хэдийн больж., бидний танин мэдэхүйн гадна хүрээн дэх шидэт эрчимлэг оршихуйд авч үзэх эринд бид ирэв.
Эрээнцавын урланд очсон авьяаслаг зохиолч, сэтгүүлч Б. Золбаяр, “Д. Нямсүрэнгийн шидэт бийр бэх нь орших бүлээн мөрийг олж”, ер бусын ялгуун шившлэгт “уран сайхны агаартай” хэмээн мэдэрсэн байдаг. Д. Нямсүрэнг Эрэнцавгүйгээр, эндэхийн уран сайхны “агаар”-аар судлах аргагүй юм.
Зөвхөн аравдугаар анги төгссөн, бага ангийн багшийн дамжаа дүүргэсэн энэ хөдөөх эр яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд агар зандан мэт анхилан ургаж тэнцсэн төдийгүй урлал туурвил, уран чадварын сургуулийг буй болгосны нууцыг холоос эрэх хэрэггүй юм. Тэрбээр Улаанбаатар хотод далаад оны сүүл, наяад оны эхэн үеэс бүрэлдэн буй болсон яруу найргийн “Гал” хэмээх бүлгэмд төлөвшиж бойжсоныг онцлон тэмдэглэе. Түүнийг шавь О. Дашбалбар нь дагуулж 1976 онд энэ “Гал”-д элсүүлсэн бөгөөд хөдөөнөөс дөрөвхөн шүлэгтэй ирж байсан Д. Нямсүрэн Дорнын их найрагч хэмээх тодотголтой болтлоо энэ “Гал”-д бойжсон юм. Түүний багш нь нутгийнх нь хоёр том яруу найрагч Доржийн Гомбожав, Данзаннямын Шагдарсүрэн хоёр бөгөөд их найрагч Б. Явуухулан, М. Цэдэндорж, П. Пүрэвсүрэн, Д. Нямаа, Д. Маам нар түүнийг талархан дэмжсэн билээ.
“Хаврын урсгал” номыг гарсны дараахан Ч. Билигсайхан анх түүний яруу найргийг “Гэгээн өглөөний шүлгүүд” гэж нэрлэсэн юм.
О. Дашбалбар нэгэнтээ Д. Нямсүрэнд хамгийн их нөлөөлсөн хүн бол Г. Мэнд-Ооёо хэмээн тодорхойлсон бөгөөд “сэтгэлийн байгаль”-ийг анх бидний үеийнхэнд нээсэн гэж бичсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхөөр барахгүй энэ хувь тавилангаараа бахархаж байна. Одоо ч гэсэн төдийлөн сайн судлагдаагүй байгаа энэ “Гал” ХХ зууны хоёр сод яруу найрагч О. Дашбалбар,Д.Нямсүрэн хоёрыг буй болгосныг Монголын утга зохиолын түүх мартах учиргүй. “Гал” бүлэг гоо сайхныг үлэмж дээдэлж, ярууслыг төгс мэдрэх, оюун сэтгэлгээний хязгааргүй боломжийг эрж хайх, ертөнцийн мэдлэгийн түгээмэл ойлголтын чинадад нэвтэрч оюунаа тэлэх, хүний хувьд төгөлдөржих зорилгыг өмнөө тавьж бие биеэс суралцаж биесээ хөгжүүлж , цэвэр тунгалаг яруу найргийг тунхаглаж байв.
О.Дашбалбар “Гал”-ынхаа нөхдөөс хамгийн түрүүнд 1991 онд Д. Нямсүрэнгийн хөргийг бичсэн бөгөөд “Түүний шүлгүүдийг манай яруу найраг дахь үзэгдэл гэвээс зохилтой. Тэр бол Равжаа, Нацагдорж, Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч зөвшөөрөх цаг айсуй ” гэсэн байдаг.
Д.Нямсүрэнгийн яруу найраг ялангуяа 90-ээд оныхон буюу өөрсдийгөө “Мөнгөн” хэмээх тодотголтой томьёолдог үеийнхэнд онцгой нөлөөлсөн юм. О. Дашбалбар бас мөн үеийнхний олонхийнх нь багш байсан. Дээрхээс гаргалгаа хийх юм бол Д.Нямсүрэн, О.Дашбалбар хоёрыг “Алтан” хэмээх томьёололтой авч үзмээр байдаг.Гэхдээ энэ хоёр их найрагчид тиймэрхүү материаллаг нэр томьёо огт таарахгүй л дээ
Д.Нямсүрэнгийн яруу найраг ертөнцийг дэндүү гэхээр гэрэл гэгээтэй харж, эгэл юмсын чанадыг ер бусын яруу сайхнаар мэдэрч, түүнийг дээд оюуны эрчимлэг мандалд энэрэхүй зөөлөн утга уянгаар адисладаг. Орчин үеийн гэх рок, поп хэмнэл бүхий төмөрлөг цаг үеийг эерүүлэн зөөллөх байр суурин дээр тэр байсан бөгөөд яруу найргийн эрхэмсэг тансаг хэл аялгуу, шүлэглэх зүйн өөрийн дэг сургуулийг үүсгэсэн юм.
Д.Нямсүрэнгийн амьдарсан өөр нэг орон зай бол хэн болгоны хараахан хүрч очоогүй байгаа үгийн шидийг бясалгахуйгаар нээдэг яруу найргийн шамбал юм гэдгийг энд цухас дурдаад орхиё.
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээн цавд бороо орох сайхан …
Энэ хоёр мөрийг эгэл нүдээр харахад ер гоц юмгүй. Харин Д.Нямсүрэн хэмээх ертөнцийн дотоод цонхоор үзэхэд өөрийн эрхгүй аньсага чийгтэнэ. Яруу найргийн дотоод эрчимээр адислагдсан яруу найраг ийм байдаг. “Дөрвөн цаг” түүний яруу найраг дотор чухал байр эзэлнэ. Гэхдээ оюун санааны арай өөр мандалд хүлээн авах онцгой гэхээр ур хийцтэй олон шүлэг Д. Нямсүрэнгийн өв санд байгааг олж харах хийгээд нээн судлахыг судлаачдаас хүлээж байна.
Хэний ч анзаарч тоож хардаггүй харганын ёроолд хунгарласан хазаар өвс Д.Нямсүрэнгийн яруу найргийн шамбалд “Алтан хазаар өвс” болж гэрэлтэхийг ХХI зууны уншигчид нээх болно.
Д.Нямсүрэнгийн нэгэн цагт өөрөө мэдэрч бичсэнээр “Өтлөхүй цаг дор” шүлэг нь “хувилгаан” чанарт шилжсэн бөгөөд
“Тэмээний нулимсанд бийрээ дүрж
Тэлмэн давхих морины гүйдэл дунд
Тэнгэр дээр бичиж явсан түүний шүлгүүдийг шинэ зууны жинлүүрээр цэгнэн үзэж, сонгодог яруу найрагчийн зиндаанд авч үзэх ёстой гэж бодож яваагаа сонордуулсу.

Чухамхүү Д.Нямсүрэн бол ирж буй цагийн яруу найрагч бөлгөө.

Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх шиг ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ, тас бөөрөн толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө
Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан
Харанхуйн чанад чиний зүг алсрах ирж буй цаг /Д.Нямсүрэн/

Утга зохиолын доктор Г.Мэнд-ОоёоMugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1713612286874793868.post-71354112973184453532008-05-31T03:05:00.000-07:002008-05-31T03:09:06.512-07:00Данзангийн НЯМСҮРЭН АМИТАБАЯаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзийгөөр завилах вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайг чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах, бүсгүй янаглах мөн
чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн биеэрээ болох вэ?

Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас илүү агуулгатайг мэдрэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ?
Яаж би, Амитаба шиг дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй суух вэ?

Яаж би, Амитаба шиг нэг цэцэг, нэг зөгийг хөнөөдөгийг мэдэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг шүлгийг үрдэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнцийг таних
Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах…

1992.02.12 Шинийн есөн

Danzangyn NYAMSUREN

AMITABHA*

How should I, like Amitabha, cross my legs like a colorful flower?
How should I, like Amitabha, visualize you as the Buddha’s essence, my love
How should I, like Amitabha, develop the secret at the center with my fingers?
How should I, like Amitabha, adorn a woman’s waist with caragana peel?
How should I, like Amitabha, send my prayer to the root hidden deep within the earth?
How should I, like Amitabha, ornament you with the nine precious stones?
How should I, like Amitabha, consider a girl sitting on a river bank after bathing?
How should I, like Amitabha, see birdsong and a dog’s bark and a girl’s love as the
same?

How should I, like Amitabha, think the fading of leaves as my dream?
How should I, like Amitabha, say a horse standing up asleep is an ebbing sea?
How should I, like Amitabha, say a growing embryo in a mother’s womb is the sea’s tide?
How should I, like Amitabha, become a beautiful melody with my entire body?

How should I, like Amitabha, shine like the sun through a crack in the door?
How should, like Amitabha, show like the moon peering through holes in the clouds?
How should I, like Amitabha, dissipate in silence like a bird in flight?
How should I, like Amitabha, catch the sound as my falling hair hits the earth?
How should I like Amitabha, stay on this earth for aeons, though it’s covered with clouds
and ice?
How should I, like Amitabha, feel death to be more meaningful than life?
How should I, like Amitabha, remain indifferent when a butterfly burns itself on a candle?
How should I, like Amitabha, not cry when my mother’s passes away?

How should I, like Amitabha, understand that a flower can destroy a bee?
How should I, like Amitabha understand that one verse can destroy another?
How should I, like Amitabha, know that worlds exist in distant emptiness…?
How should, like Amitabha, realize space and time and my own non-existence…?

* Amitabha is the Buddha of Limitless Light

translated by Sh TsogMugihttp://www.blogger.com/profile/13418491643118889010noreply@blogger.com1